Засгийн газар, Боомтын Сэргэлтийн Үндэсний хороо, Хилийн боомтын захиргаа хамтран “Боомтын сэргэлт үндэсний форум -2024”-ыг энэ сарын 25-26-нд зохион байгуулна.
Форумаар Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын зургаан зорилтын нэг Боомтын сэргэлтийн хүрээнд хэрэгжиж буй бодлого, боомтын өнөөгийн байдал, улсын төсвийн болон гадаадын зээл, тусламжийн хөрөнгө оруулалт, боомтын дэд бүтэц, бүтээн байгуулалт, хилийн боомт, хуурай боомт, эдийн засгийн чөлөөт бүсүүдэд хөрөнгө оруулах боломж, эдийн засгийн үр нөлөө, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны стратеги, хил орчмын аялал жуулчлал сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэх юм. Мөн далайн эрх зүйн тухай конвенци, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын боломж, хуурай боомтын хөгжил, худалдаа тээврийг хөнгөвчлөх талаар хэлэлцэнэ.
Үндсэн илтгэлийг Боомтын Сэргэлтийн Үндэсний Хорооны дарга Б.Тулга “Боомтын өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага” сэдвээр тавих бол Сангийн сайд Б.Жавхлан “Боомтын сэргэлтийн хүрээнд хийж буй улсын төсөв болон гадаадын зээл, тусламжийн хөрөнгө оруулалт”, Хилийн боомтын захиргааны дарга Б.Батхишиг “Боомтын захиргааны чиг үүрэг, төсөл хөтөлбөрийн өнөөгийн байдал”, АХБ-ны Монгол дахь Суурин төлөөлөгч Шэннон Коулин “АХБ-ны боомтын дэд бүтцийн салбар дахь хөрөнгө оруулалтын бодлого”, “Ханги Эко транс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Төрболд, “Боомтын сэргэлт, хувийн хэвшил, сайн туршлага”, Монголын УУҮА-ийн Удирдах зөвлөлийн дарга Г.Батцэнгэл “Эрдэс баялгийн экспортын тулгамдаж буй асуудал, тэдгээрийг шийдэх нь” сэдвээр илтгэл тавих аж.
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Шивээхүрэн, Гашуунсухайт, Ханги, Бичигт, Замын-Үүд, Алтанбулаг, Сүхбаатар, Боршоо зэрэг боомтыг хөгжүүлж байна.
More Stories
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Хэнтий, Дорнодын зарим сумдын нутгаар бороо, нойтон цас орно
Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарахыг цаг уурын байгууллагаас мэдээллээ. Хур тунадас: 16-ны өдөр Увс, Ховд, Завхан,...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ Ерөнхий боловсролын 4 дүгээр болон 2 дугаар сургуулийн багш сурган хүмүүжүүлэгчид,...
Японд 20 настай монгол дадлагажигч ослоор амь насаа алджээ
Японы Хирошима мужийн Күрэ хотын дайрганы үйлдвэрт туузан дамжуургын механизмд татагдан орсон 20 настай Монгол Улсын иргэн амь насаа алдсан...
