Өндрийн хязгаарлалт унасантай холбоотойгоор өглөөний 07:20 цагийн байдлаар замын хөдөлгөөний ачаалал үүсээд байгааг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Тодруулбал, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Яармагийн гүүрний урд хэсэгт замын өндрийн хязгаарлалт унаж хотын төв рүү чиглэсэн замын зорчих хэсгийн 2, 3 дугаар эгнээ хаагдсанаас ачаалал нэмэгдсэн нөхцөл байдалтай байна.

Тухайн зорчих хэсгийг чөлөөлөх арга хэмжээ авч байгаа аж.

Тухайн хэсгийг сонгож хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний дүрмээ баримталж аюулгүй хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Бөхийн сорьц авах шинжилгээг будилуулсан гэдэг худал
Next post Дүнжингаравын уулзварт гарсан галын улмаас 7 хүн амь насаа алдаж, 2 иргэн БНСУ-д эмчлүүлж байна