Бөхийн сорьц авах шинжилгээг будилуулсан гэдэг худал

Өчигдөр олон нийтийн цахим хуудаст үндэсний их баяр наадмын үеэр бөхийн сорьц авах шинжилгээг Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар будилуулсан гэх мэдээлэл гарсан.

Үүнтэй холбогдуулж ЦЕГ-аас мэдэгдэл гаргалаа.

Мэдэгдэлд, олон нийтийн цахим сүлжээнд “АТГ, ЦЕГ, ТЕГ-ын баг хамтран үндэсний бөхийн сорьц авах шинжилгээг будилуулсан гэх утгатай ташаа мэдээлэл нийтлэгдсэн”. Цагдаагийн байгууллагаас Үндэсний их баяр наадмын тухай хууль болон бусад эрх зүйн актын хүрээнд “Сорьц авах процесс”-т байлцсан. Энэ нь камерын бичлэг бусад баримтаар баталгаажсан ба зохих хууль, журмын хүрээнд явагдсан.

Тиймээс шинжилгээний явцыг будилуулсан гэдэг ташаа мэдээлэл гэв.

+ There are no comments

Add yours