Нийслэлийн Ардчилсан Нам (АН)-аас “Утаа ба эрүүл мэнд” сэдэвт хэлэлцүүлгийг өчигдөр зохион байгууллаа.
Энэ үеэр дөрвөн докторын зэрэгтэй судлаач, эмч нар илтгэл тавьсан юм.
УНТЭ-ийн цусны тасгийн эмч Г.Саруул (Ph.D) цусны хавдарт агаарын бохирдол нөлөөлж байгаа эсэх талаар дэлхийд сүүлийн 10 жилд хийгдэж 2023 онд нийтлэгдсэн нэгэн судалгааны талаар танилцуулав.
Тэрбээр “Дэлхийд: Судалгаанд цусны хавдар үүсгэхэд хамгийн их нөлөөлж байгаа хүчин зүйл нь замын түгжрэл, бензин орсон. Хотын төв зам дагуу байрлалд 300 метр дотор оффис болон гэртэй бол цусны хорт хавдраар өвчлөх магадлал өндөр байна гэсэн байна.
Замын түгжрэлтэй холбоотой цусны хавдар Азийн орнуудад ихсэх магадлал өндөр байгааг судалгаанд дурджээ.
Төв мэдрэлийн систем, амьсгал, цус, дархлаа зэрэг бүхий л эрхтний системд PM 2.5-тай бүтэц нэвтэрч орох боломжтой. Хүний биед цус, судас хүрдэггүй газар гэж байхгүй. Энэ бүх замаар тээвэрлэгдэж очоод гэмтээнэ гэсэн үг.
“Монголчууд өвөрмөц дархлаатай болохоор хорт хавдар үүсэхгүй гэдэг нь тодорхойгүй. Иймд шинжлэх ухааны салбартаа хөрөнгө оруулах хэрэгтэй байна”
Харин Монголд: Монголчууд өвөрмөц дархлаатай болохоор хорт хавдар үүсэхгүй гэдэг нь тодорхойгүй. Дэлхийд үүсээд байна гээд дайраад байж ч болохгүй.
Иймд цаашдаа шинжлэх ухааны салбарт хөрөнгө оруулж байж энэ тал дээр судалгаа хийж цаашдаа яах талаар асуудлыг шийднэ.
Би цусны эмч. Цусны хавдарт нөлөөлж байгаа хүчин зүйлийн талаар судалгаа хийх гэхээр дэмжлэг байдаггүй. Иймд цаашид энэ асуудлыг шийдэх хэрэгтэй болов уу. Харин яаж гэдэг нь бид бүгдийн шийдэх асуудал байх” гэв.
Хэлэлцүүлгийг зохион байгуулагчид Монгол Улсад агаарын бохирдолтой холбоотой хийсэн суурь судалгаа байдаггүй. Иймд үндэсний хэмжээний суурь судалгаанууд хэрэгтэй байна гэдгийг онцолж байв.
More Stories
ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙН ХҮРЭЭНД “SHONGFU CONSTRUCTION ENGINEERING” КОМПАНИАС ИХ ХЭМЖЭЭНИЙ АВИЛГА АВЧ БАЙЖЭЭ
Хотын дарга асан Х.Нямбаатар нь Олон улсын хоригт орсон хятадын компанийг Туулын хурдны замын төсөлд оруулж их хэмжээний авилгалын мөнгийг...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Саксони муж улсад хэрэгжүүлж буй...
Улс төрийн шинэчлэлийг өөрөөсөө, өөрийн намаас эхлүүлнэ
Нэг Монгол хөдөлгөөн, Реформ клубыг төлөөлөн Г.Занданшатар өнөөдөр Монгол Ардын Намын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн...
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
