Ардчилсан намын өнөөдрийн /2024.02.01/ 4:11 мэдээллийн цагт Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн Ц.Баатархүү, Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат, Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж, Увс аймгийн Засаг дарга Ч.Чимэд, Хөвсгөл аймгийн Ардчилсан намын дарга Ш.Идэрбаясгалан нар оролцож, Бүсчилсэн хөгжлийн талаар мэдээлэл хийлээ.
Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн Ц.БААТАРХҮҮ:
-Ардчилсан нам Монгол хүн ажил бизнесээ чөлөөтэй хийдэг байхын төлөө зарчмын байр суурь гаргадаг. Монгол хөгжихгүй байгаа нэг шалтгаан бол өнөөдрийн төр засаг дандаа ирээдүй цаг дээр ярьж байна. Өнгөрсөн жилүүдэд хийсэн бүсчилсэн хөгжлийн бодлго 20 жилийн хугацаанд яагаад биелээгүй юм бэ гэдэг мэргэжлийн дүгнэлт гаргахаа больсон. Монгол даяараа хурал хийдэг болж байна. Энэ хурал болгон нь ирээдүй цаг дээр ярьдаг. Өнгөрсөнд бид юун дээр алдсан юм бэ, ямар газар хариуцлага алдсан юм бэ, ямар газар уялдаа нь алдагдсан юм бэ гэдэг мэргэжлийн дүгнэлт гарахаа больсон. Дандаа шинэ зүйл санаачилдаг, шинэ зүйл ярьдаг, шинэ зүйлээр ард түмнээ хуурдаг.
Өнөөдөр бүсийн хөгжил ярьж байгаагийнхаа яг эсрэг эрх мэдлийг Улаанбаатар хот руу, Төрийн ордон руу төвлөрүүлэх бодлого хэрэгжүүлж байгаа. Үнэхээр бүсчилсэн хөгжил хэрэгжүүлье гэх юм бол бүсийн засаглалыг бүс, бүсэд нь хариуцлага, эрх мэдэл, шийдвэр гаргах боломжтой нь олгох ёстой.
Бүс болгон өөрийн гэсэн онцлогтой. 2012-2016 оны шинэчлэлийн Засгийн газар “Жайка” байгууллагаар энэхүү бүсчлэлийн асуудлаар судалгаа хийлгэсэн байдаг. Ямар судалгаа нь биелж болох юм бэ гэдэг мэргэжлийн мэтгэлцээн явуулах шаардлагатай.
Сонгуульд зориулсан бус хөгжилд зориулсан бүсчлэл байх ёстой гэж үзэж байгаа. Бүс хөгжинө гэдэг ажлын байр. Ажлын байрыг хэн бий болгодог вэ гэхээр хувийн хэвшил бий болгодог. Хувийн хэвшлийг дэмжих татварын, эдийн засгийн, хөрөнгө оруулалтын орчин бүрдүүлэх ёстой гэж Ардчилсан нам үзэж байгаа.
Улаанбаатар хотод хүн амын 50 хувь нь амьдардаг. Бүгдээрээ түгжирдэг, бүгдээрээ утаанд хорддог. Нийт айл өрхүүдийн 60 хувь нь ямар нэг дэд бүтэцгүй газар амьдарч байгаа нийслэлийнхэнд ч энэ бүсийн хөгжил хамаатай. Дүүрэг бүр өөрийн онцлогтой.
Улаанбаатар хотын захирагчаар Э.Бат-Үүл даргыг ажиллаж байх үед дүүрэг бүрт тохирсон нийслэлийг хөгжүүлэх хөгжлийн бодлого гаргаж байсан. Жишээлбэл, Багануур дүүргийг олон улсын тээвэр ложистикийн төв болж, түүнийг дагаж ажлын байр бий болгох боломж байна. Сонгинохайрхан дүүрэгт морин спорт, морин тойруулгыг хөгжүүлэх замаар аялал жуулчлалыг татах бломж байна. Өнөөдөр Токиогийн уралдаан, Шанхайн уралдаан гэдэг шиг Улаанбаатар хотын дэлхийн морин тойруулын уралдааныг тэнд бий болгох боломж байна гэж төлөвлөж байсан. Чингэлтэй дүүрэг хамгийн олон үйлдвэрлэгчтэй дүүрэг. Чингэлтэй дүүргийг Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх ХАБ болгон хөгжүүлье гэдэг концепци гаргаж байсан. Сүхбаатар дүүргийг бид бүхэн стартап буюу шинэ бизнес эхлүүлж байгаа хүмүүсийн цахиурын хөндий болгож төвлөрүүлье гэдэг концепц гаргаж байсан. Энэ үзэл санаан дээрээ Ардчилсан нам байгаа.
Бүсчилсэн хөгжил гэдэг хотууд хөгжинө гэсэн үг, зөвхөн Улаанбаатар хотод шавааралдах бус бүсийн төвүүдэд дэлхийн жишигт хүрсэн хотууд байгуулагдах ёстой. Цаашдаа хотууд нь эдийн засгийн гол тоглогчид нь болох ёстой юм аа гэдэг хөгжлийн төлөвлөгөөг гаргаж байсан гэлээ.
More Stories
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна 102 орны нүүдэлчин,...
Монголбанк бодлогын хүүг 0.5 нэгжээр нэмжээ.
Монголбанк бодлогын хүүг 12.0% →12.5% болгосон байна. Банкуудын төгрөгийн заавал байлгах нөөцийг 14.0% → 14.5% болгожээ. Ингэснээр банкуудын мөнгөний өртөг,...
Уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар орно
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хэнтийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар бороо, дуу цахилгаантай аадар...
Цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн хариуг наймдугаар сарын 24-26-нд бүртгүүлсэн утасны дугаарт нь мэдэгдэнэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг өчигдрөөс E-Mongolia системээр авч эхлээд байна. Өчигдрийн 17:00 цагийн байдлаар I шатны элсэлтийн бүртгэлд нийт 39,736...
Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ
Дундговь аймгийн Сайнцагаан сумын Суман уулын дурсгалт газарт Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ...
Туул голын салаанд автомашинтайгаа боогдсон иргэдийг аварлаа
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 20 дугаар хороо, Сонсголонгийн гүүрний баруун талд голын усанд боогдсон гарч чадахгүй байна гэх дуудлагыг өнөөдөр...
