Эрэлийн Б.Эрдэнэбатын Ариг банкыг дээрэмдэх гэж хууль хяналтын байгууллагынхан зохион байгуулалттайгаар эрүүгийн хэрэг үүсгэж Хан-уул дүүргийн эрүүгийн хэргийн шүүгч Доржсүрэн гэгч 7 жилийн хорих ялаар хорьсон хойгуур нь Ариг банкны 30 хувийн хувьцааг дээрэмдэж авсан гэж тэрбээр ярьсаар өнөөдрийг хүрсэн. Үнэхээрч тухайн үеийн хэргийг Баярсайханы талд шийдэж хувьцааг нь авахад оролцсон хоёр шүүгч ял авсан, гэтэл түүнийг хорьсон шүүгч Доржсүрэн өнөөдрийг хүртэл ажлаа хийгээд явж байгаа гэж тэрээр нэг биш удаа ярьлцлага өгсөн байдаг. Хожим Ариг банкыг дээрэмдсэн гэж Монгол улсын Ерөнхий сайд мэдэгдэл хийж Номингийн Баярсайхан болон түүнд оролцсон цагдаа нар, шүүгч, өмгөөлөгч Б.Баасанцогт нарт хэрэг үүсгэн шалгаж яллагдагчаар шалгагдаж байгаад оны өмнөхөн Номингийн Баярсайханы хэргийг хаажээ.
Номингийн Баярсайхан нь өмгөөлөгч Баасанцогттой бүлэглэн Нийслэлийн прокурорын орлогч асан Ц.Насанбат, Эрүүгийн Цагдаагийн мөрдөн шалгах хэлтсийн дарга асан Б.Оргил болон Хан-уул дүүргийн иргэний хэргийн хоёр шүүгч тэргүүтэй хууль хяналтын байгууллагын албан тушаалтнуудад Хахууль өгөх замаар өөртөө давуу байдал бий болгосон үндэслэлээр Эрүүгийн хэрэгт яллагдагчаар 2023 оны 06 сард татагдсан байдаг. Гэвч түүний яллагдагчаар татагдсан прокурорын тогтоолыг хүчингүй болгожээ. Үндэслэл нь “яллагдагчаар татах тухай тогтоолд…ЯМАР ГЭМТ ХЭРЭГ ХЭЗЭЭ, ХААНА ҮЙЛДСЭН ТАЛААР ЗААГААГҮЙ гэжээ.
Яллагдагчаар татсан прокурорын тогтоолд яллагдагч Ш.Баярсайхан нь дээрхи хууль хяналтын байгууллагын удирдах албан тушаалтан, тэдний хамаарал бүхий этгээдүүдэд аль банкны дансаар хэдэн төгрөг, хэзээ шилжүүлснийг он сар хэмжээтэй нь бичжээ.
Монголд мөнгөтэй хүнд хууль үйлчилдэггүй тод жишээ юм даа.
More Stories
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг сая төгрөг болгон нэмэх шийдвэр гаргажээ
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбооны хамтарсан Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн үндэсний хорооны хурлаар хөдөлмөрийн хөлсний доод...
Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
Цаг уурын байгууллагын гаргасан долоодугаар сарын мэдээллээр агаарын дундаж температур баруун аймгуудын нутгаар олон жилийн дунджаас дулаан, харин зүүн аймгуудын...
Нийслэл хотод энэ жил сургууль, цэцэрлэгийн нийт 136 барилга баригдаж байна
Нийслэл хотод энэ жил сургуулийн 67, цэцэрлэгийн 53, бага сургууль цэцэрлэгийн цогцолборын 16 барилга баригдаж байгаа аж. Энэ тухай Нийслэлийн Боловсролын...
“НҮҮРСНИЙ” ГЭХ НЭРШИЛТЭЙ ЭРҮҮГИЙН ХЭРГҮҮДЭД ОДООГООР 88 ХҮНД ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭЭД БАЙНА
“Нүүрсний “гэх нэршилтэй эрүүгийн хэргүүдэд одоогоор 88 хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгээд байна Прокурорын байгууллагаас нүүрс олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах үйл ажиллагаатай холбоотой...
Онц дэглэмийн хугацаанд авч хэрэгжүүлж буй ажлын явц үр дүнг засгийн газарт танилцуулжээ
Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 26 дугаар тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-д 3 сарын хугацаатай...
НЭГДСЭН ҮНДЭСТНИЙ БАЙГУУЛЛАГЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА НОЁН АНТОНИО ГУТТЕРИШТЭЙ УУЛЗЛАА.
Манай улс 20 гаруй жилийн хугацаанд 23,000 мянган цэнхэр дуулгатнаа НҮБ-ийн энхийг сахиулах ажиллагаанд илгээжээ.Цаашид ч НҮБ-ын баримталж буй стратегийн...
