УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, гурван асуудлыг хэлэлцжээ.
Энэ талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “МАН-ын бүлгийн хурлдаар намрын чуулганаар хэлэлцэх асуудлууд, Банкны тухай хууль, дагаж мөрдөх журмыг ярилцаж дэмжлээ. Энэ сарын 1-нээс Сонгуулийн тухай хууль хэрэгжиж байгаа тул УИХ-ын гишүүдэд уг хуулийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудлын талаар мэдээлэл өглөө.
Үндсэн хуульд зааснаар намрын чуулган 75 хоногоос доошгүй хугацаанд хуралдах ёстой. Тэгэхээр нэгдүгээр сарын 20-нд УИХ-ын чуулган завсарлана.
Намрын чуулганаар эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх тухай хууль, иргэний хэргийг хянан шийдвэрлэх тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтүүд, хүүхэд хамгааллын хууль, үнэт цаасны хууль, эмэгтэйчүүдийн бизнесийг дэмжих чиглэлээр зэрэг хуулиудыг батлах нь зүйтэй гэж үзлээ.
Б.Баттөмөр нарын гишүүд Банкны тухай хуулийн төсөлд өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачилсан, уг хуулийг хэлэлцлээ. Банкны нийт хувьцаа эзэмшигчдийн хувьцааны хэмжээ 20%-аас хэтрэхгүй байх хууль 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлж байгаа юм. Үүнтэй холбогдуулаад олон улсын байгууллага болон банкнуудаас хуулийн хугацааг сунгах санал тавьсан учир хуулийн хэрэгжих хугацааг 2026 он хүртэл сунгах нь зүйтэй гэж үзсэн.
Нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж байгаа Сонгуулийн тухай хуулиар олон зүйлийг хориглосон учир гишүүдэд хууль зөрчихгүй байх мэдээллийг өглөө” гэв.
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
