УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаар гурван асуудлыг хэлэлцсэн байна. Нэгдүгээрт, намрын чуулганыг ирэх долоо хоногт завсарлуулахтай холбоотойгоор чуулганаар хэлэлцэж батласан хуулиудын талаар хоёрдугаарт, Банкны тухай хууль түүнийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн талаар гуравдугаарт, Сонгуулийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиглэлээр анхаарах асуудлаар гишүүддээ мэдээлэл өгчээ.
Энэ талаар тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн ” Намрын чуулганыг нэгдүгээр сарын 20-ны үед завсарлуулна. Завсарлахаас өмнө хэд, хэдэн хуулийн төслийг батлах шаардлагатай байна. Тухайлбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлт, Хүүхэд хамгааллын тухай хууль, Үнэт цаасны тухай хууль, Эмэгтэйчүүдийн бизнесийг дэмжих чиглэлийн хуулиудыг намрын чуулганаар батлах шаардлагатай байна. Мөн энэ сарын 01-ны өдрөөс Сонгуулийн хууль хэрэгжиж эхлээд байна. Уг хуулиар олон үйлдлийг хориглосон. УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллахдаа хууль зөрчихгүй байхад анхаарах тал дээр гишүүдэд мэдээлэл өгсөн. УИХ-ын гишүүд зөвхөн хурал хийж, тайлан тавина. Урлаг соёл, спорт зэрэг бусад арга хэмжээг зохион байгуулах нь Сонгуулийн хуулиар хориотой. Олон дагагчтай хүнийг бүртгэхгүй, сурталчилгаанд ашиглах эсэхээ нэр дэвшигч өөрөө шийднэ” гэлээ.
Харин Банкны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн О.Баттөмөр ” Банкны тухай хуульд банкны нэг хувьцаа эзэмшигчийн хувьцааны хэмжээ 20 хувиас хэтрэхгүй байна гэдэг заалт орсон. Энэ хууль 2024 оны нэгдүгээр сарын 01-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан Олон улсын байгууллага болон манай банкиудаас тус хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулж өгөх саналыг тавьж байгаа. Энэ саналыг хэлэлцээд 2026 он хүртэл сунгасан” гэлээ.
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
