УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн “2024 оны сонгуулиар хоёр сөрөг нөлөө гарахаар байна. Нэгдэх нь сошиал медиа орчин. Монгол Улсад 2,6 сая фэйсбүүк хэрэглэгч байгаагаас 1,5 сая нь хуурамч гэж байгаа. Сонгууль эхэлснээр УИХ-ын гишүүдийг гөвж байна. Доромжилсон, гүтгэсэн, харлуулсан хуурамч хаягийг илрүүлэх техникийн болоод эрх зүйн боломж байна уу. Уг нь эл асуудлыг цэгцлэх зорилгоор УИХ-аас хууль гаргасан ч Ерөнхийлөгч хориг тавиад, УИХ хүлээгээд авчихсан. Гэтэл одоо хүний цус хүртэл шинжлээд эхэлсэн. Ийм балиар юмаар сонгуулийн сурталчлгаа явмааргүй байна. Хоёр дахь нь хиймэл оюун ухаан. Хүний үйлдээгүй үйдлийг үйлдсэн болгодог, хэлж яриагүй зүйлийг хэлсэн болгодог. Энийг илрүүлэх боломжтой юу?” гэлээ.
Цагдаагийн ерөнхий газрын дарга Т.Сүхболд “Монгол Улс Азидаа фейсбүүк хэрэглээгээрээ тэргүүн байранд явж байна. Цагдаагийн байгууллагын хэмжээнд трол хаяг, хуурамч хаягийг илрүүлэх чиглэлээр ажиллаж байна. Кибер аюулгүй байдалтай тэмцэх хэлтэс 40 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байсныг 80 хүний бүрэлдэхүүнтэй газар болгож өргөжүүлсэн. Энэ чиглэлээр төгссөн залуусыг ажиллуулж байна. Техник байнга шинэчлэгддэг, учраас техникийг шинэчлэх шаардлагатай. 2023 оны жилийн эцэст хуурамч хаяг үүсгэж, хуурамч мэдээлэл тараах үйлдлийг илрүүлэх талд ахиц гарч байна. Илрүүлэлт 50,3 хувьтай гарсан. Эрх зүйн хувьд боломж байна гэж харж байгаа. Харилцаа холбооны зохицуулах тухай хуульдаа зохицуулаад интернэт үйлчилгээ үзүүлж байгаа сүлжээн дээр зохих хэмжээний үнийн дүнтэй, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, манай хуульд хүлээн зөвшөөрөгдсөн техник хэрэгсэл тавиад, хуурамч мэдээлэл дээр гомдол гаргаад Харилцаа холбооны зохицуулах хороонд тодорхойлоод өгсөн нөхцөлд хуурамч хаягийг хаах бүрэн боломжтой. Яамаараа дамжуулаад Харилцаа холбооны зохицуулах хороонд саналаа өгүүлсэн. Хиймэл оюун ухаан олон улсад 2023 оны гуравдугаар сард гарсан. Хиймэл оюун ухаанаар бусдыг дууриалгаж яриулдаг.
Анх гадаад хэл дээр ярьдаг байсан бол одоо Монгол хэл дээр ярих бүрэн боломжтой. Тодорхой төрлийн үнэтэй программ худалдаж аваад, хийхэд болж байна. Хиймэл оюун ухаанаар хийж байгаа зүйлийг илрүүлэх бүрэн боломжтой” гэсэн юм.
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
