Захирагчийн албаны дарга Ц.Төрхүүгээс зам, талбайн цэвэрлэгээ, халтиргаа гулгаанаас сэргийлэх ажлын талаар тодрууллаа. Тэрбээр өчигдөр буюу нэгдүгээр сарын 3-нд Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн албаны даргаар томилогдсон юм.
-Өнгөрсөн шөнө орсон цаснаар тохижилт, үйлчилгээний байгууллагууд хэрхэн ажилласан бэ. Халтиргаа гулгааг арилгах чиглэлээр ямар ажлууд хийж байна вэ?
-Урьд шөнө буюу нэгдүгээр сарын 3-4-нд шилжих шөнө орсон цаснаар Хот тохижилтын газар ОНӨААТҮГ болон дүүргүүдийн зам цэвэрлэгээний байгууллагууд бэлэн байдлыг ханган, зам, талбайн 500 орчим үйлчлэгч 94 машин техниктэйгээр ажиллалаа. Халтиргаа гулгаа үүсэх эрсдэлтэй өгсүүр зам, алслагдсан болон зуслангийн замуудад нийт 79 тонн давс, тусгай зориулалтын 167 тонн бодис цацаад байна. Гүнт, Айцын даваа зэрэг өгсүүр замуудыг хааж, цас мөсийг цэвэрлэн, хөдөлгөөнийг нь нээж, хэвийн болгосон. Мөн гэр хорооллын бүс дэх өгсүүр, халтиргаа ихтэй замуудад үргэжлүүлэн ажиллаж байна.
-Хот, нийтийн аж ахуйн ажлуудыг дүүргүүдэд шилжүүлэхээр болсон. Дүүргүүд зам, талбайн цэвэрлэгээ, давс, бодис цацах зэрэг ажлыг хариуцаж эхэлсэн үү?
-Цас, хог цэвэрлэгээ, үйлчилгээ зэрэг хот, нийтийн аж ахуйн ажлуудыг нэгдүгээр сарын 1-нээс дүүргүүд хариуцаж эхэлсэн. Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын зам, талбайн үйлчлэгч нарыг дүүргүүдэд хуваарилж өгсөн. Өчигдөр машин техник, давс, бодисыг мөн хуваариллаа. Хот, нийтийн аж ахуйн тоног төхөөрөмж, машин механизмыг шинэчилж байгаа бөгөөд тендер шалгаруулах үйл явц үргэлжилж байна. Тендер шалгарч, машин механизмыг нийлүүлж дуусмагц тэдгээрийг мөн дүүргүүдэд хуваарилах юм. Цэвэрлэгээ, үйлчилгээ, хог тээвэр гэх мэт нийтийн аж ахуйн ажил нийслэлд төвлөрдөг байдлыг халж, дүүргүүд хариуцдаг болж байна. Нийтийн эзэмшлийн зам, талбай хогтой, халтиргаатай байвал тухайн дүүргийн Засаг дарга ажлаа хийхгүй байна гэсэн үг. Үүнд нийслэл хяналт тавихаас гадна нөгөө талаас иргэд шаардлага тавих хэрэгтэй юм.
-Амьдрах орчин цэвэрхэн, аюулгүй байхад иргэдийн оролцоо ч мөн чухал. Иргэдийн зүгээс хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байна вэ?
-Хог хаягдлын тухай хуульд зааснаар иргэн, аж ахуйн нэгжүүд өөрийн эзэмшил орчмын 50 метр талбайг цэвэрлэх үүрэгтэй. Гэвч энэ үүргээ биелүүлж байгаа нь ховор байна. Ойр орчмынхоо 50 метр талбайг цэвэрлээгүйн улмаас тэнд хэн нэгэн халтирч унах, бэртэх тохиолдолд тухайн газрыг эзэмшигч иргэн, аж ахуйн нэгжид хариуцлага тооцох хуулийн заалт бий. Тиймээс Улаанбаатар хот цэвэр цэмцгэр, амьдрах орчин аюулгүй байхад иргэн бүрийн оролцоо чухал.
More Stories
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ Ерөнхий боловсролын 4 дүгээр болон 2 дугаар сургуулийн багш сурган хүмүүжүүлэгчид,...
Монгол Улсын Ерөнхийлөгч, ҮАБЗ-ийн тэргүүн У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдлагууд, шүүх, прокурор, хууль, хяналтын байгууллагуудын дарга нарт үүрэг, даалгавар өглөө.
Хэн ч үндэс угсаа, нийгмийн гарал, шашин шүтлэг, үзэл бодлоороо гадуурхагдах ёсгүй. Энэ бол Үндсэн хуулийн зарчим. Үндэсний аюулгүй байдалд...
Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл ирэх сард эхэлнэ
Түрээслээд өмчлөх орон сууцанд хэн хамрагдах вэ? Төрийн албан хаагч Хувиараа бизнес эрхлэгчид Залуу гэр бүлүүд Ахмад настан 4 ба...
