Энэ жил нийслэлийн цэргийн бүртгэл өнөөдөр буюу 4-нөөс 19-ний хооронд зохион байгуулагдана. Цэргийн бүртгэлийг энэ жил хоёр системээр буюу цаасан баримтаар тухайн оршин суугаа хаягийнхаа хорооны байранд очих, эсвэл “e-mongolia” цахим платформыг ашиглаж бүртгүүлэх юм.
НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт “Энэ жил 65 хүртэлх насны офицерууд, 50 хүртэлх насны энгийн иргэд бүртгэлд хамрагдана. Бүртгэлийг хоёр системээр буюу цаасан болон цахимаар явуулах юм. Аюулгүй байдлын үүднээс 100% цахимаар явуулах боломжгүй” гэв.
Цахимаар бүртгэх талаар “И-Монгол академи” УТҮГ-ын Салбар дундын зохицуулалтын газрын Төслийн менежер Б.Батзул “Цахимаар гурав дахь жилдээ цэргийн бүртгэлийг хийж байна. Иргэд гар утас, вэб сайтаар болон Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн операторын ажилтнаар дамжуулан бүртгүүлэх боломжтой. Иргэдийн явуулсан хүсэлтийг тухайн харьяа дүүргийн цэргийн штабын ажилчид шалгаад асуудал гараагүй тохиолдолд зөвшөөрсөн төлөвт шилжинэ.
Мэдээлэл нь дутуу, цэргийн үүрэгтний үнэмлэхээ буруу хавсаргах гэх мэт асуудал гарсан үед засварлах төлөвт шилжинэ. Ингэснээр тухайн иргэн зөвхөн алдаа гарсан хэсгээ засаж, дахин илгээх шаардлагатай” гэж ярилаа.
Цэргийн бүртгэлд хамрагдаагүй иргэдийг Монгол Улсын зөрчлийн тухай хуулийн 15.17 дугаар зүйлийн гурав дахь заалтын дагуу нэг зуун нэгжтэй тэмцэх хэмжээний төгрөгөөр торгох хуультай.
Өнгөрсөн жилүүдэд цахим бүртгэлийн алдаа, ачааллын улмаас торгох асуудал яригдаагүй. Харин энэ жилээс бүртгэлийн үүргээ биелүүлээгүй тохиолдолд арга хэмжээ авна гэдгийг албаныхан онцоллоо.
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
