Сүүдэрт нуугдсан “Сү”-гийн гааль самарсан эрх мэдэл

Гаалийн Баатараас хойш Гаалиар алдаршсан Б.Асралтыг Стар телевизийн захирлаас “суга татуулан” Монгол Улсын Гаалийн ерөнхий газрын даргаар ирсэн он 2016. Улсын орлого бүрдүүлдэг хоёр голагентлагийн нэг болох Гаалийн ерөнхий газрын даргаар Сангийн сайд Б.Чойжилсүрэнг байхад томилогдсон ч  Ч.Хүрэлбаатарын  үед ч хөдлөх бүү хэл ганхах ч үгүй “суурин суусан” Б.Асралтын ард Сү.Батболд гэсэн “асаалттай танк” хамгаалдагт байв. Сү.Батболдын эхнэр Отгонтуяагийн төрсөн ахын хүү хэмээгддэг Б.Асралтын өөрийн орлого Гаалийн ерөнхий газрын дарга болсон  2016 оноос илт өсөж, буурсан нь анхаарал татдаг. Тухайлбал, 2016 онд 127 сая төгрөгийн орлоготой байсан ч 2017 онд 89 сая, 2018 онд 18 сая болон буурч,2019 онд 174 сая болжөсч, 2020 онд 26 сая болон буурсан. Харин нэг тэрбум84 сая төгрөгийн үнэ бүхий нэг автозогсоол бүхий хоёрбайр Б.Асралт 2016 онд 220 сая төгрөгийн үнэ бүхий Highlander, Camry, Lexus570 гэсэн машин бүртгүүлж байсан бол 2020 онд 135 сая төгрөгийн Land Rover, Range Rover машинтай  хэмээн мэдүүлж, 150 саятөгрөгийн үнэт эдлэлтэй, 50 сая төгрөгийнхадгаламжтай, “Төгсмонгол Трейд” ХХК-д хувьцааэзэмшдэг гэж ХОМ-тээ мэдүүлж байв.

Хоёр оны заагт Төрийн ордонд хийгдсэн Нүүрсний сонсгол дээр түр хорооны дарга Б.Энхбаяр, “…нийтдээ 5.2 сая тонн нүүрс Гаалийн бүртгэлгүйгээр Монгол Улсын хилээр  гарсан байгааг тогтоожээ. Үндсэндээ таворчим тэрбум ам.долларын нүүрсний асуудаляригдана…” гэж мэдэгдсэн. Түүнчлэн “Монгол Улсын хилээр 2020-2023 оны хооронд гаалийн бүрдүүлэлтгүй хулгайгаар гарсан нүүрс 2.5 тонн гэдэг мэдээлэл ч энэ үеэр олон нийтэд ил болсон. Нотлох баримтыг шинжин судалсан шинжээч, “Монголбанкны мэдээг Гаалийнерөнхий газраас мөн эх сурвалж болгож авсан. 2016-2022 онд 70116 мянган тонн нүүрс экспортолсон. “Эрдэнэс таван толгой” ХК-ийн уулын ажлынтайлангаар нийт экспортод гаргасан нүүрсний хэмжээбол 73 сая тонн, Татварын ерөнхий газраас ирүүлсэн АМНАТ-ын тайлангаар баталгаажсан  дүнгээр  харахад нийт 73 сая тонн нүүрс экспортолсон байна” гэж мэдэгдсэн. 

Нийслэлийн прокурорын газрын 2018 оны тавдугаарсарын 17-ны 126-р тогтоолоор  Б.Асралт нь  2017 оны гуравдугаар сарын 09-ны А/37, 2017 оны зургадугаарсарын 30-ны А/162-р тушаалаар удаа дараа хууль бусаар тусгай зөвшөөрөл олгосныг тогтоосон нь эрхмэдлээ урвуулан ашиглаж нэр бүхий дөрвөн компанидсонгон шалгаруулах журам зөрчин, тусгай зөвшөөрөлолгосон хэрэг байв. Ингэснээр 1.2 тэрбум төгрөгийнтатваргүй бараа хилээр оруулсаныг АТГ-аас шалган тогтоож, Б.Асралт ч эл гэмт үйлдлээ хүлээн зөвшөөрч2017 оны 10 дугаар сарын 03-нд хууль зөрчсөншийдвэрээ хүчингүй болгосон байдаг. Мөн Гаалийндарга болонгуутаа батлагдсан орон тоог 37-гоор хэтрүүлж, Гаалийн ерөнхий газар  18, харьяа газар, хороодод 19 хүнийг ажилд байршуулсан. 

2019 онд гаалийн 34 ажилтан авлига авсан нь тогтоогдож, Улаанбаатар хот дахь  Гаалийн газрын Гаалийн хяналт, шалгалт хариуцсан орлогч дарга О.Цогтбаатар үйлдэлдээрээ баригдаж байв. 

2019 онд Олон улсын итгэмжлэлд хамруулах, эрх авах үйлчилгээг зохион байгуулах зэрэг ажлыг хариуцуулах тендерийн ялагчаар “Ар си инспекшн Азиа Ассайрс” ХХК тодорч, ГЕГ-аас 3 тэрбум 848 сая 793 мянга 488 төгрөгийн ажил хийх эрх олж авсан байдаг. Дөрвөн тэрбум орчмын өртөгтэй тендерт Олон улсын зөвлөх үйлчилгээ үзүүлдэг компани биш УБЕГ-аас Гадаад худалдаа болон төмөрлөг хүдэр бүх төрлийн хүрэн нүүрс болон тэжээллэг бодисон бүтээгдэхүүний дээж авах, судалгаа хийх тусгай зөвшөөрөлтэй компани буюу иргэн Ц.Гүндэгмаа, М.Ганчимэг нар Нидерландын иргэн Бернард гэгчтэй хамтран байгуулсан “Ар си инспекшн Азиа Ассайрс” гэх компани ялсан. Энэ бүхэн бол Сү.Батболдын эрх мэдэл, мөнгөнд барьцаалагдсанМАН-ынхан хууль зөрчсөн агентлагийн дарга нартаахариуцлага тооцож чадахгүй болтлоо хүчгүйдчихсэний нотолгоо болсон нь эмгэнэлтэй юм.

+ There are no comments

Add yours