“Монголын төмөр зам” ТӨХК-ийнтөвийн болон “Цогтцэций өртөө”, “Төмөртэй өртөө”-ний хамт олны төлөөллийг хамруулан тус компанийн 2023 оны үйл ажиллагааг дүгнэн хэлэлцэх, ирэх оны зорилтоо танилцуулах хамт олны хурлыг зохион байгууллаа.
“Монголын төмөр зам” ТӨХК нь 2023 онд “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн 416,1 км төмөр замыг байнгын ашиглалтад хүлээн авч энэ оны байдлаар 1,8 сая тн ачаа тээвэрлэснээс 409 мянган тн сайжруулсан шахмал түлшний түүхий эд, 50 мянган тн нефтийн бүтээгдэхүүний тээвэрлэлтийг зохион байгуулж нийгмийн хариуцлагын хүрээнд хувь нэмрээ оруулан ажиллаж байна.

Энэ үеэр “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Отгонсүх хэлсэн үгэндээ: “… 2023 онд “Монголын төмөр зам” ТӨХК-ийн хувьд хүн бүр дор бүрнээ хичээн ажиллаж, ажлын чанар, үр ашгийг нэмэгдүүлсэн жил боллоо. Удирдлагын зүгээс сар тутамд “Төмөртэй өртөө”, “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замын “Цогтцэций өртөө” болон зөрлөгүүдэд газар дээр нь ажиллаж, нөхцөл байдалтай танилцан тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэж ажиллалаа. Бид энэ онд хоёр сая орчим тн ачаа тээвэрлэлтийг зохион байгуулж улс орныхоо зам, тээврийн салбарт зохих хэмжээний хувь нэмрээ оруулан ажиллалаа. Энэ бүхэн нь хамт олон та бүхний хүч хөдөлмөр, хичээл зүтгэлийн үр дүн юм. Ирэх онд бид “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замаар 3,4 сая тн ачаа тээвэрлэх зорилго тавин ажиллаж байна.
2024 онд Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлого-Боомтын сэргэлтийн хүрээнд хилийн боомтуудыг төмөр замаар холбох ажлыг үргэлжлүүлэхийн зэрэгцээ Орос-Монгол-Хятад гурван улсын “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-т тусгагдсан эдийн засаг, стратегийн онцгой ач холбогдол бүхий Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн, Чойбалсан-Хөөт-Бичигт, Сайншанд-Баруун-Урт-Хөөт чиглэлийн төмөр замын төслүүдийг эхлүүлэх их үүрэг хариуцлага та биднийг хүлээж байна. “Монголын төмөр зам” ТӨХК нь хөрш орнуудын төмөр замын хөгжил, дэвшилтэй уялдсан төмөр замын сүлжээг бий болгох эрхэм үйлсэд тэмүүлж улс орны эдийн засгийг хүчирхэгжүүлэх төмөр замын салбарын хөгжилд бодит хувь нэмрээ оруулах үндэсний төмөр замын компани болох зорилт тавин 2024 оноо угтаж байна.” хэмээн онцлов.
Мөн энэ үеэр хамт олноо манлайлан ажилласан ажилтнуудыг шагнан урамшууллаа. Тухайлбал:
Хүндэт төмөр замчин цол тэмдэг
Засварын хүлээн авагч Б.Уянгабадрал, Цахилгааны монтёр Ч.Алтангэрэл, Тээврийн хяналтын байцаагч Н.Чингис
Онц тээвэрчин цол тэмдэг
Жолооч Б.Нямхуяг, П.Энхбаяр
ЗТХЯ-ны Жуух бичиг
Механизмын машинч Г.Гомбо, Н.Мөнх-Учрал, Бригадын дарга Б.Пүрэвсүх, Цахилгаанчин Н.Пүрэвбат, ХАБЭА-н мэргэжилтэн Ч.Мөнхцацрал, Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн дарга Д.Амаржаргал
ТӨБЗГ-ын Хүндэт жуух бичиг:
Хөдөлгөөн зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Шижирбаатар, Инженер технологийн хэлтсийн дарга Б.Сүхчулуун, Төлөвлөлтийн мэргэжилтэн Б.Наранбаатар,
“Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам”-ны Жуух бичиг
Тээвэрлэлтийн үйл ажиллагаа хариуцсан инженер Э.Эрчист, Вагоны ашигллт хариуцсан инженер О.Отгонпүрэв, Техникийн нөхцөл хариуцсан инженер Б.Мэнд-Амар, Трейлорын жолооч Д.Төрбат
Монгол улсын харилцаа холбооны зохицуулах хорооны Жуух бичиг:
Программ хангамжийн инженер Э.Энхбаяр, Дохиоллын инженер С.Тэмүүжин нарыг тус тус шагналаа.


More Stories
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Аюулт үзэгдэл,ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт (2026.09.07-2026.09.13) нийслэлийн 8 дүүрэг, 14 аймгийн 27 суманд аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдсэн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оны 09 дүгээр сарын 13-14-ний өдрүүдэд Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэбүрэний усан...
Халх гол сумаас 65 дайчны шарил, 3000 гаруй сум, галт хэрэгсэл илрүүлжээ
Монгол Улс, ОХУ-ын цэргийн археологийн хамтарсан тав дахь удаагийн экспедиц Дорнод аймгийн Халхгол сумын нутагт эрэл хайгуул хийж байна. 250...
