Нүүрсний сонсгол таван өдөр үргэлжилж дууссан. Сонсголын сүүлийн өдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Таван толгой ордын Бортээгийн уурхайд хөрс хуулалт, нүүрс олборлолт, өрөмдлөг, тэсэлгээ, нүүрс баяжуулах үйлчилгээ үзүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн явц, тендерт шалгарсан компаниудын эцсийн өмчлөгчдийн улстөрийн хамаарлыг шинжээч танилцуулсан.
Тус тендерт “Админерал” ХХК шалгарсан. Компанийн гүйцэтгэх захирал нь Ц.Лхамжав бөгөөд тэрбээр МАН-ын Хэвлэл, цахим бодлогын газрын дарга Ц.Чулуунзагдын төрсөн ах болохыг шинжээч мэдээлсэн юм. Гэвч сонсголын үеэр Ц.Чулуунзагд энэ компанитай огт хамааралгүй гэдгээ хэлсэн.
Хамаатны хүүхдийн ажиллахаа больсон компанийг гаргаж ирээд улстөржүүлж, намайг Н.Өнөрцэцэгтэй нэгдмэл сонирхолтой мэт хуурамч мэдээ түгээж байгаад харамсаж байна.
Мөн шинжээч “Бууч” ХХК-ийг Ц.Чулуунзагд үүсгэн байгуулсан. Тус компанийн одоогийн гүйцэтгэх удирдлагаар Эрдэнэтогтохын Амаржаргал ажиллаж байна. Харин Э.Амаржаргал нь Нарангийн Өнөрцэцэгтэй хамтран “Нэтикс майнминг про” ХХК-ийг үүсгэн байгуулсан бөгөөд тус компанийн гүйцэтгэх захирлаар Нарангийн Өнөрцэцэг ажиллаж байна” гэж танилцуулсан.
Үүнд МАН-ын Хэвлэл, цахим бодлогын газрын дарга Ц.Чулуунзагд өөрийн цахим хуудсаараа дамжуулан тайлбар хийжээ. Тэрбээр “Хамаатны хүүхэд “Зариг”-ийн Н.Өнөрцэцэгтэй “IT”-ийн чиглэлээр стартап компани байгуулж байсан ч одоо үйл ажиллагаа явуулдаггүй юм байна. Хамаатны хүүхдийн ажиллахаа больсон компанийг гаргаж ирээд улстөржүүлж, намайг Н.Өнөрцэцэгтэй нэгдмэл сонирхолтой мэт хуурамч мэдээ түгээж байгаад харамсаж байна. Хамаатан саднууд бодит амьдрал дээр хэнтэй хамтарч компани байгуулахаа нэг нэгнээсээ асуудаггүй.
Сэтгүүлч Н.Өнөрцэцэгтэй би бизнесийн ямар ч хамааралгүйг намайг таньдаг сэтгүүл зүйн салбарынхан, сэтгүүлч найзууд, дүү нар минь сайн мэднэ. Хэн нэгэнтэй хүчлэн нааж, хань хамаарал зохиож, хагалан талцуулах улс төрийн өшөө авах худал хуурмаг санаархалд автахгүй байхыг хүсье” хэмээсэн байна.
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
