Шатахуун, эрчим хүчний асуудлаар сайд Б.Чойжилсүрэн, дэд сайд Л.Халтар нар ОХУ руу яаралтай явжээ

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар нар өнөөдөр өглөө ОХУ руу Засгийн газрын томилолтоор явжээ. 

Тодруулбал тээвэр, шатахуун, эрчим хүчтэй холбоотой асуудлаар яаралтай томилолтоор явсныг нүүрсний асуудлаарх сонсголын үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр хэллээ. 

Манай улс цахилгаан эрчим хүчний дутагдлын улмаас хэрэглээгээ хэсэгчлэн хязгаарлуулж, шатахуун авахын тулд өдрийн талыг өнгөрөөдөг болоод нэлээд хэд хоногийн нүүр үзэж байна.

+ There are no comments

Add yours