ГЭРТЭЭ ХАРИХААР ЯВААД СУРАГГҮЙ БОЛСОН ЭРЭГТЭЙН ЦОГЦСЫГ ОЛЖЭЭ

Өмнөговь аймгийн Ханхонгор сумын  Мандах багийн “Хацрын-Ар” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 45 км, сумаас хойд зүгт 20 км/-т  12 сарын 18-ны өдрийн 06:00 цагийн орчим иргэн Б нь айлаас гэртээ харихаар гараад сураггүй болсон тухай мэдээллийг 11:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид иргэн Б /35 настай, эрэгтэй/-г 12 сарын 18-ны өдрийн 13:05 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 12 сарын 19-ний өдрийн 15:54 цагт сумын төвөөс хойд зүгт 18 км, айлаас нь баруун зүгт 9 км-т тус сумын Өгөөмөр багийн “Олон-Овоо” гэдэг газраас цогцсыг нь олж Цагдаагийн хэсэгт шилжүүлэн өгсөн байна. 

+ There are no comments

Add yours