Өнгөрсөн 10-р сарын дундуур дөрөвдүгээр курсын оюутан 21 настай залууг ЗХЖШ-ын 326-р цэргийн анги руу хүчээр үсийг нь хусаад авч явсан байна. Харамсалтай нь 21 настай залуу цэргийн ангид очоод 20 ч хоноогүй байхдаа учир битүүлгээр амиа алдсанд ар гэрийнхэн нь гомдолтой байгаагаа илэрхийлж манай редакцид хандсан юм. Уг асуудлаар ЗХЖШ-аас мэдээлэл хийлээ.
Зэвсэгт хүчний хуурай замын цэргийн командлагч Ч.Цогтжаргал: Зэвсэгт хүчний 326-р ангид харамсалтай хэрэг гарлаа. Алба хаагчийн ар гэрт гүн эмгэнэл илэрхилйж байна. Бид нар энэ болсон үйл явдалтай холбоотой албаныхаа хүрээнд үнэнийг тогтоохоор ажиллалаа. Өглөө 6 цагт бослогын команд өгөхөд талийгаач босож ирээгүй учир дуудлага өглөө гэж над руу утасдсан. Тухайн үед амрах дохио өгөхөд цэргүүд амрах цагтаа амарсан. Тэр үед бүх заалны гэрлийг унтраагаад унтсан. Өглөө босох команд өгөхөд талийгаач босож ирээгүй, одоогоор энэ асуудалд цагдаагийн байгууллага ажиллаж байна. Тухайн газарт цагдаагийн алба хаагчид очиж, хэргийг шалгаж байгаа болохоор хэвлэл болон ар гэрийнхэнг оруулах боломжгүй байна. Шүүх шинжилгээний бүрэлдэхүүн бүрэн бүрэлдэхүүнээрээ байхдаа цогцсыг дараагийн ажиллагаанд явуулсан. Цогцсыг зөөсөн асуудал байхгүй. Албаны зүгээс шалгалт хийхэд буруу харилцаа, хөндлөнгийн зүгээс амиа алдсан гэх асуудал харагдаагүй. Хоолонд ч шинжилгээ, үзлэг хийж байна. Бидний зүгээс гадны ямар нэг зүйл ийм тийм гэж хэлэх боломжгүй. Бид нар одоо ар гэрийнхэнтэй нь очиж уулзлаа.
More Stories
Гадаадын банк нээх хуулийг АН гацаав!
Парламент дээрх бойкотыг улс төрийн тэмцэл гэж харахад амархан. Гэхдээ бодит байдал дээр бойкотын хамгийн том өртөг нь улс төрчдөд...
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...
” Эко констракшн”ХХК мэдэгдэл
“Үндсэн эрх” хууль зүйн фирмийн үйлчлүүлэгч “Эко констракшн” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 1-р хороонд хэрэгжүүлж буй 55 давхар барилгын төслийг нэр...
Монгол хэл бичгийн шалгалтыг цахимаар зохион байгуулахыг түр хугацаанд хэрэгжүүлэхгүй байхаар шийдвэрлэжээ
Монгол Улсын хэмжээнд их, дээд сургууль, коллежид элсэгчдийн эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшнийг...
“Оюу Толгой” төслийн Монголд ногдох өгөөжийг 60 хувиас нэмэгдүүлэх, 2026 онд багтаан ногдол ашиг олгох шаардлага тавилаа
Ерөнхий сайд Г.Занданшатар 2026 оны нэгдүгээр сард “Оюу Толгой” төсөлд Монгол Улсын эрх ашгийг хангуулахаар “Оюу Толгой” ХХК болон “Рио...