Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн орон нутагт хийж буй томилолт Дорноговь аймагт үргэлжилж байна. Ерөнхий сайд тус аймгийн иргэдтэй уулзаж, “Шинэ сэргэлт” илтгэлээ танилцуулж, тэдний санал хүсэлтийг сонслоо.
“Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлсний дүнд 2022 онд дотоодын нийт бүтээгдэхүүн 52,9 их наяд төгрөг байсан бол 2023 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 62,4 их наяд төгрөг, экспортын орлого 13,1 тэрбум ам.доллар, төсвийн орлого 21,9 их наяд төгрөг болж, анх удаа давж биеллээ. Ингэснээр цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмж, бүх хүүхдэд хүүхдийн мөнгө олгох боломж бүрдсэн гэдгийг Ерөнхий сайд онцоллоо. Төрийн албан хаагчдын цалинг 20-60 хувиар нэмсэн, 2016 онтой харьцуулахад дундаж тэтгэврийн хэмжээ 2,2 дахин нэмэгдсэн байна.
Ерөнхий сайд Засгийн газар “5 Ш” ажиллагаа явуулж авлигатай тэмцэж байгааг дурдаад Хөгжлийн банкны чанаргүй зээлийг төлүүлэхэд анхаарч, боомтуудыг төмөр замаар холбож, нүүрсний худалдааг ил тод болгож буй нь эдийн засагт эергээр нөлөөлж буйг хэллээ.
Дорноговь аймгийн иргэд аймгийн дулааны цахилгаан станцын өргөтгөлийг шийдэх, Улаанбадрах сумын нутагт орших Баянбогд хайрханы орчимд олгосон хайгуулын лицензийг цуцалж өгөх, аймгийн Нэгдсэн эмнэлгийн тоног төхөөрөмж болон Политехник коллежийн барилгыг шинэчлэх, Замын-Үүд сумын жолооч нарын тээвэр хийх асуудалд анхаарах, орон нутагт ипотекийн зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, банкны зээлийн хүүг бууруулах, малчдын талаар цогц бодлого хэрэгжүүлэх зэрэг саналыг хэллээ.

Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд 2024 оны улсын төсөв батлагдахаас өмнө орон нутагт ажиллаж иргэдийн саналыг сонсож буй.
1.Дулааны станцыг өргөтгөх ( Сайншанд сум)
2.АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар Анагаах ухааны сургуулийн цогцолбор барих
3.Хамарын хийдийн гурван замын уулзвараас-Зүүнбаян чиглэлийн 22 км автозам барих
4.Сайншанд сумын инженерийн шугам сүлжээг өргөтгөх, хэрэглээний халуун усны шугамыг шинээр хийх
5.Хатанбулаг-Ханги чиглэлийн цахилгаан дамжуулах агаарын шугам
6.320 хүүхдийн суудалтай сургуулийн барилга (Даланжаргалан сум)
7.200 суудалтай соёлын төвийн барилга ( Дэлгэрэх сум)
8.Соёлын төвийн барилга (Эрдэнэ сум)
9.Политехник коллежийн барилгын зураг төсөв
10.Шүүхийн шинжилгээний албаны барилга барих ажлыг ирэх онд хийх шаардлагатай гэдэгт уулзалтад ирсэн иргэдийн төлөөлөл санал нэгдлээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын гишүүд иргэдийн асуултад хариулт өглөө. Аймгийн иргэдийн эрэмбэлсэн бүтээн байгуулалтыг ирэх онд улсын төсөвт тусгана гэдгийг Ерөнхий сайд тэмдэглэв. Иргэдийн санал хэлсэнчлэн Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт орших Баянбогд хайрханы асуудлыг Засгийн газар онцгой анхаарч, улсын тусгай хэрэгцээнд авна гэв. Мөн Замын-Үүдийн жолооч нарын тээвэрт үүссэн асуудалд ажлын хэсэг ажиллаж, нэг сарын дотор Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг холбогдох хүмүүст үүрэг болголоо. Малчдын талаар төрөөс баримтлах цогц бодлогыг боловсруулж байгаа, малчдын төлөөллийг Парламентад оруулахаар зорьж байгааг Ерөнхий сайд хэлэв.
More Stories
ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙН ХҮРЭЭНД “SHONGFU CONSTRUCTION ENGINEERING” КОМПАНИАС ИХ ХЭМЖЭЭНИЙ АВИЛГА АВЧ БАЙЖЭЭ
Хотын дарга асан Х.Нямбаатар нь Олон улсын хоригт орсон хятадын компанийг Туулын хурдны замын төсөлд оруулж их хэмжээний авилгалын мөнгийг...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Саксони муж улсад хэрэгжүүлж буй...
Улс төрийн шинэчлэлийг өөрөөсөө, өөрийн намаас эхлүүлнэ
Нэг Монгол хөдөлгөөн, Реформ клубыг төлөөлөн Г.Занданшатар өнөөдөр Монгол Ардын Намын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн...
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
