“Малын тоо толгойн албан татварын хуулийн хэрэгжилт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо.
“Тунгаамал төв” ТББ-ын захирал О.Тунгалагаас малын тоо толгойн албан татварын тухай хуулийн хэрэгжилт болон хөндлөнгийн үнэлгээний талаар тодрууллаа.
Тэрээр “Манай байгууллагаас малын тоо толгойн татварын хэрэгжилтэд хөндлөнгийн үнэлгээ хийлээ. Тус хууль хэрэгжээд хоёр жил болжээ. Энэ хугацаанд ямар үр дүн гарсан, юунд анхаарах ёстой вэ, орон нутгийн ИТХ-аас хэрэгжилтэд зориулж ямар ажлууд хийсэн бэ гэдгийг үнэлэв. Бид нийт 350 орчим малчидтай уулзаж, судалгаа авсан. 2021 онд 15,5 тэрбум, 2022 онд 15,9 тэрбум төгрөг орон нутгийн хөгжлийн санд төвлөрчээ.
Малчид уг татварыг төлснөөр сайн үр дүнтэй олон жишээ гарсан байв. Тухайлбал бэлчээрийн менежментийг сайжруулах, худаг гаргах, малчдын бусад хэрэгцээтэй зүйлд зарцуулагдах боломж нээлттэй болсон. Мөн малчид малын тоо толгойг үнэн зөв мэдүүлж татвараа төлдөг болсон.
Орон нутгийн хөгжлийн санд төвлөрсөн хөрөнгийн 52 хувийг орон нутагтаа зарцуулдаг.
Гэвч зарим дутагдалтай талууд байна. Газар тариалангийн бүс нутагт малын татвар 0-2000 төгрөг гэж хуульчилсан. Энэ нь уг бүс нутагт тохирдоггүй. Мөн зэргэлдээ хоёр сумын ИТХ харилцан адилгүй татвараа тогтоодог. Эдгээр бүх байдал малын тоо толгойн татварын хэрэгжилтэд сөргөөр нөлөөлж магадгүй.
Манай байгууллагаас үнэлгээнийхээ үр дүнд тулгуурлан зөвлөмж гаргасан. Орон нутгийн хөгжлийн санд төвлөрсөн хөрөнгийн 52 хувийг орон нутагтаа зарцуулдаг. Уг санд малын татвараас гадна бусад татваруудын хөрөнгө төвлөрдөг. Нэг том санд бүх мөнгө нь төвлөрчихөөр яг малын татварын хэдэн төгрөгөөр юу хийсэн талаар ялгаж салгахад хүндрэлтэй байна. Тиймээс хоёр өөр данстай болж эргээд юунд зарцуулж байгаа нь тодорхой болно. Санд төвлөрсөн ихэнх хөрөнгө малчдад өвс, тэжээл авах, тээвэрлэх түлшинд зарцуулах зэрэг урсгал зардалд зарцуулсан нь анзаарагдаад байдаг. Энэ асуудлыг холбогдох байгууллагууд анхаарах шаардлагатай” гэлээ.
More Stories
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх манай улсад албан ёсны айлчлал хийж буй Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицүг хүлээн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Бүгд Найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хотноо Оросын...
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцохоор мордлоо
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал 2026 оны 9 дүгээр сарын 1-4-ний өдрүүдэд ОХУ-ын Владивосток хотноо “Алс Дорнод: Хүний сайн сайхны...
Нийслэлийн 2 дугаар сургууль цахим шилжилтээр түүчээлж, Монголын анхны Google Reference School боллоо
Улаанбаатар, 2026 оны 8 дугаар сарын 24 — Нийслэлийн ерөнхий боловсролын 2 дугаар сургууль Google Workspace for Education, Chromebook болон...
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
Сондгой тоогоор төгссөн бол: 8-р сарын 15, 17, 19, 21, 23, 25, 27, 29, 31, 9 дүгээр сарын 3, 5,...
Төрийн Орон Сууцны корпораци ТОСК: “Солонго 1, 2” түрээсийн орон сууцны сонгон шалгаруулалт 100% цахимаар 9 сард багтаан явагдана
"Солонго 1, 2" орлогод нийцсэн орон сууцны хороолол, Хан-Уул дүүргийн 21-р хороонд Монгол Улс, БНСУ-ын Засгийн газрын хамтын ажиллагааны хүрээнд...
