Энэ оны 08 дугаар сарын 26-нд өдөр нэгэн иргэн гэсэн хаягнаас “Тэрэлжид тамхи устгахаар ачааны машин дүүрэн тамхи авчирч 1,2-ыг шатааж зураг аваад буцаагаад ачаад явлаа. Нэг цагдаа бас дүрэмт хувцастай нөхдүүд машиндаа пиг тамхи дүүргэж аваад хоёр гадаад хүн орхиод явангуут араас нь тамхиа ачаад хөдөллөө” гэх мэдээлэл гарсан.

Мэдээллийг Цагдаагийн байгууллагаас шалгаснаар Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт олон улсын худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Батсарай” ХХК нь хугацаа дууссан 300 хайрцаг янжуур тамхийг Налайх дүүргийн 06 дугаар хороо, “Хаадын тамга” амралтын газрын уурын зууханд устгасан байжээ.
Уг тамхийг тээвэрлэсэн гэх “Монтранс авто” ХХК-ний жолооч Н, “Манай байгууллагаас ачаа ач гэсэн тул би “Прогресс Транс” ХХК-ний агуулахаас 300 орчим хайрцагтай тамхи ачаад Тэрэлжид байх “Хаадын Тамга” амралтын газарт буулгасан” гэсэн бол “Батсарай” ХХК-ний тээвэр хариуцсан менежер Э, ю
“Манай компани нь “Прогресс Транс” ХХК-ий агуулахад бараагаа хадгалдаг юм, хугацаа нь дууссан янжуур тамхинуудыг устгахаар Мэргэжлийн хяналтын байгууллагаас урьд өмнө нь зөвшөөрөл авч, “Монтранс авто” ХХК-тай гэрээ байгуулж, Тэрэлж рүү явсан. Дээрх тамхинууд нь ямар нэг байдлаар хураагдсан эд зүйл биш манай байгууллагын өөрийн өмч бараа” гэв.
Түүнчлэн уг янжуур тамхинуудыг устгах үед Баянгол дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэсгийн байцаагч, Онцгой байдлын хэлтсийн гал түймрийн улсын хяналтын байцаагч, Улаанбаатар хотын гаалийн газрын гаалийн улсын байцаагч нар хяналт тавин устгал явуулсан талаар холбогдох эх сурвалж мэдэгдлээ.

More Stories
Нийслэлийн 2 дугаар сургууль цахим шилжилтээр түүчээлж, Монголын анхны Google Reference School боллоо
Улаанбаатар, 2026 оны 8 дугаар сарын 24 — Нийслэлийн ерөнхий боловсролын 2 дугаар сургууль Google Workspace for Education, Chromebook болон...
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
Сондгой тоогоор төгссөн бол: 8-р сарын 15, 17, 19, 21, 23, 25, 27, 29, 31, 9 дүгээр сарын 3, 5,...
Оношгүй өв: Хамгаалалтгүй орхигдсон “чулуун номын сан”
Баруунаас зүүн тийш 30 км, хойноос урагш 8 км сунаж тогтсон, говийн тэнгэр дор хээрийн салхинд хийсч яваа хүлгийн дэл...
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг сая төгрөг болгон нэмэх шийдвэр гаргажээ
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбооны хамтарсан Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн үндэсний хорооны хурлаар хөдөлмөрийн хөлсний доод...
Монголбанк бодлогын хүүг 0.5 нэгжээр нэмжээ.
Монголбанк бодлогын хүүг 12.0% →12.5% болгосон байна. Банкуудын төгрөгийн заавал байлгах нөөцийг 14.0% → 14.5% болгожээ. Ингэснээр банкуудын мөнгөний өртөг,...
Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ
Дундговь аймгийн Сайнцагаан сумын Суман уулын дурсгалт газарт Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ...
