Урьд шөнө Натурын зам дагуух 22-р байранд дөрвөн удаа буун дуу гарсан талаар оршин суугчид мэдээлсэн. Энэ талаар цагдаагийн байгууллагаас мэдээлэл хийлээ.
ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны мэргэжилтэн Оюун“Өчигдөр буюу наймдугаар сарын 7-ны өдөр цагдаагийн байгууллагад бусдын амар тайван байдалд заналхийлсэн хэрэг гарсан. Тухайлбал, хүний биед хутгатай этгээд халдаж, хэргийн газраас зугтаасан байсан. Хэрэгтнийг барихын тулд шуурхай эрэн сурвалжилж, БЗД-ийн 22 дугаар хороо бөхийн өргөөний нутаг дэвсгэрт тухайн этгээдийг саатуулсан.
Тухайн хүн хоёр гартаа хутга барьж, алба хаагчийн шаардлагыг биелүүлээгүй. Тухайн иргэнтэй 2 цаг ярилцсаны эцэст хүч нэмэгдүүлж,буун дуу гаргасан.
Хуульд заасны дагуу резинэн сумтай буу хэрэглэж, тухайн этгээдийг саатуулсан.
Цагдаагийн тухай хуулийн 47 дугаар зүйлд албадлага хэрэглэх тухай, 48 дугаар зүйлд мөн нэг бүрчлэн тусгасан байдаг. Бие хоёр цаг орчим иргэнтэй ярилцаж, аргагүй эрхэнд резинэн сумтай буу хэрэглэсэн.Нэгдүгээрт, тухайн гэмт хэрэгтэн бусдын биед ноцтой гэмтэл гаргасан.
Хоёрдугаарт, олон нийтийн амь насанд заналхийлсэн. Гуравдугаарт, цагдаагийн алба хаагчийн шаардлагыг биелүүлээгүй учир албадлага хэрэглэсэн. Тухайн хүн өмнө нь 5 удаагийн ял шийтгэл эдэлж байсан төдийгүй сэтгэлзүйн байдал нь тогтворгүй байсан. Анхааруулж хий нэг буудсан, 2 удаа тухайн этгээд рүү хөнгөн буудсан” гэлээ.
More Stories
Нийслэлийн 2 дугаар сургууль цахим шилжилтээр түүчээлж, Монголын анхны Google Reference School боллоо
Улаанбаатар, 2026 оны 8 дугаар сарын 24 — Нийслэлийн ерөнхий боловсролын 2 дугаар сургууль Google Workspace for Education, Chromebook болон...
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
Сондгой тоогоор төгссөн бол: 8-р сарын 15, 17, 19, 21, 23, 25, 27, 29, 31, 9 дүгээр сарын 3, 5,...
Төрийн Орон Сууцны корпораци ТОСК: “Солонго 1, 2” түрээсийн орон сууцны сонгон шалгаруулалт 100% цахимаар 9 сард багтаан явагдана
"Солонго 1, 2" орлогод нийцсэн орон сууцны хороолол, Хан-Уул дүүргийн 21-р хороонд Монгол Улс, БНСУ-ын Засгийн газрын хамтын ажиллагааны хүрээнд...
УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд зохион байгуулагдаж буй “Амлалтаас үйл...
Оношгүй өв: Хамгаалалтгүй орхигдсон “чулуун номын сан”
Баруунаас зүүн тийш 30 км, хойноос урагш 8 км сунаж тогтсон, говийн тэнгэр дор хээрийн салхинд хийсч яваа хүлгийн дэл...
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг сая төгрөг болгон нэмэх шийдвэр гаргажээ
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбооны хамтарсан Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн үндэсний хорооны хурлаар хөдөлмөрийн хөлсний доод...
