Баянзүрх дүүрэгт 2023 онд авто замын нийт 25 төсөл арга хэмжээ хэрэгжинэ. Өөрөөр хэлбэл 27 байршилд богино холболт бүхий 18.9 км авто зам энэ онд хийгдэх юм. Энэ ажлыг хийж хэрэгжүүлэхдээ

– Түгжрэлийг бууруулах
– Сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг төрийн байгууллагуудын хүртээмжийг нэмэгдүүлэх
Баянзүрх дүүргийн “Хөгжлийн зураглал-2030” бодлогын баримт бичигт тусгагдсан зорилтыг баримтлан ажиллаж байгаа. Автозамаас гадна дугуйн болон явган замууд, авто зогсоолын цогц шийдлийг төлөвлөсөн. Дүүрэгт хийгдэж буй голлох авто замуудын нэг, Хөгжлийн зураглал-2030 бодлогын баримт бичигт тусгагдсан Улиастайн бүсийн авто зам дээр өнөөдөр Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяр, дүүргийн төлөөлөгч нар болон холбогдох хэлтсийн дарга нар ажиллалаа.
Энэ үеэр Баянзүрх дүүрэгт хийгдэж байгаа болон цаашид хийхээр төлөвлөж буй ажлыг танилцуулсан.

Улаанбаатар хотын автозамын сүлжээтэй уялдуулан Улиастай голын 97.3 у/м төмөр бетон гүүрийн барилга 9, 23, 28 дугаар хороонд баригдана. Мөн хэвтээ тэнхлэгийн нэг замын бий болгож, түгжрэлийг тодорхой хэмжээгээр бууруулах зорилт тавин ажиллаж байна гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.

More Stories
Үндэсний их баяр наадмын өмнө Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд Монгол түмэндээ сайн мэдээ дуулгая
Монголчууд Оюутолгойн хэлэлцээрт түүхэн амжилт гаргалаа. 1-рт, Манай Засгийн газар байгуулагдсан даруйдаа Оюутолгой төслийн менежментийн зардлыг 2.2 тэрбум ам.доллар буюу...
“ИРГЭНИЙ НИСЭХИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ” ТӨХХК-ИЙН АСРААР ЗОЧЛОН МАНАЙ ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ ТАНИЛЦААРАЙ
“Зам, тээврийн салбарын нээлттэй хаалганы өдөрлөг” 2026.06.15,16,17-ны өдрүүдэд Сүхбаатарын талбай дээр зохион байгуулагдаж байна. “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК нь...
Дундговь аймаг дахь “Мандалговь” нисэх буудалд “КОД-4” буюу барилга байгууламжид гарсан гал түймрийн нөхцөлийн тактик сургалт зохион байгууллаа
Дундговь аймаг дахь "Мандалговь" нисэх буудал Иргэний нисэхийн аюулгүй хамгаалалтын сургалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, мөн онцгой нөхцөл байдлын үед байгууллагын...
“АЛДАРТ ЭХ” ОДОНТОЙ 33 АЖИЛТАНДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЖЭЭ
“Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн Нисэхийн аюулгүйн хамгаалалтын газар, Нисэхийн аюулгүй байдал хамгаалалтын албанаас “Алдарт эх” одонтой 33 ажилтандаа хүндэтгэл...
ICAO-ААС БОЛОВСРУУЛСАН 2026–2050 ОНЫ СТРАТЕГИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ
Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-аас боловсруулсан 2026–2050 оны Стратегийн төлөвлөгөө энэ оноос хэрэгжиж эхлэн дэлхийн иргэний нисэхийн салбарын урт...
