Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс яруу найрагч Ц.Хуланг гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажиллаж, мэдээлэл дамжуулсан хэрэгт гэмт буруутайд тооцсон шийдвэрийг гаргаад байгаа билээ.
Яг одоо шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж байгаа бөгөөд Ц.Хуланд ял оногдуулах шийдвэрийг удахгүй танилцуулах юм.
Тэгвэл шүүхийн шийдвэртэй холбоотойгоор түүний хүү У.Равдан байр сууриа илэрхийллээ. Тэрээр гадаадад гэр бүлийн хамт амьдардаг бөгөөд түүнийг ч мөн Монголын хууль хяналтын байгууллагаас байцааж шалгаж байгааг мэдэгдлээ.
Ц.Хулангийн хүү У.Равдан: Би яруу найрагч Хулангийн хүү Равдан байна. Ээжид холбогдох хэрэг гэгчийн шүүх хурлыг дуустал тэвчээртэйгээр, цагаадна гэсэн итгэлтэйгээр хүлээлээ.
Гэвч шүүх, хууль хяналтынхан нийлээд ээжийг минь гэм буруутай хэмээн үзлээ.
Үүнтэй холбоотой хэдэн зүйлийг товчхон хэлмээр байна.
- Ээжийг маань дарамталж эрхшээлдээ байлгахын тулд 6 сарын өмнө надад АТГ-т хэрэг нээсэн. Миний ойр дотны найз нөхдийг дуудаж, намайг хэрэгт хийх зорилгоор олон талаар байцаасан. Хэрвээ би Монгол руу буцвал намайг ч мөн шоронд хийнэ. Би очоод нөхцөл байдал улам дордох учир эндээс очиж чадахгүй байна.
Өртөг өндөр газар эхнэр хүүхдүүдээ орхиод, ээжийгээ ч улам хүнд байдалд оруулахыг хүсэхгүй байна. Ингэж гэр бүлээр нь дарамтлан хэлмэгдүүлдэг юм байна.
Мөн өмгөөлөгч Оюунбаатар гуай энэ хэрэг гээд байгаа зүйлээс чинь болж ардчилсан гэх Монгол Улсад анх удаа өмгөөлөгчийг мөрдөн мөшгиж, гүйцэтгэх ажиллагаа явуулж, хүний эрхийг зөрчиж байгааг мэдэх үү гэсэн байсан.
- Ээжийг гадны Тагнуулын албанаас 800,000 доллар авсан гэх ор үндэслэлгүй зүйл зохиож сошиалаар мэдээ их явуулж байна. Хэрвээ үнэхээр мөнгө авсан бол үр хүүхэд нь эх орон, хайртай дотны бүхнээ орхиод хүний газар ажиллаж амьдрах байсан уу. Мөн ээж минь хоригдохоосоо өмнө зээл тавин барин жижиг канад байшин бариулж түрээсийн орлого олохоор хөдөлмөрлөж явсан. 100 айлынхан мэдэх нь мэднэ дээ. Ийм хүн $800,000 болон тэр яриад байгаа их хэмжээний мөнгө авсан байж таарах уу?
- Яруу найрагч Цоодолын Хулан төрийн нууцад хамаарах ямар мэдээлэлтэй ойрхон байсан юм бэ. Ямар нууцыг хэнд өгөөд хэнийг яаж хохироосон юм бэ.Түүний өмгөөлөгч Оюунбаатар гуай мөн адил Хулангийн хувьд ямар ч төрийн нууцтай танилцаагүй, хэнд ч дамжуулагүй гэж хэлсэн байсан.
Ээж минь зүгээр л яруу найрагч, сэтгүүлч, нийтлэлч, үзэл бодлоо чөлөөтэй хэнээс ч айдаггүй илэрхийлдэг хүн. Нууц гэдэг нэрийн доор хэн нэгэн бүлэг этгээдийн эрх ашгийг хамгаалахын тулд зохион байгуулалттай хэлмэгдүүлээд байна.
Нэг нь нийтийн төлөө нийт нь нэгийнхээ төлөө гэдэг үг байдаг. Ээж минь нийтийн төлөө үгээ чөлөөтэй илэрхийлж явдгийн төлөө ялтан болж байна. Олон нийт минь нэгнийхээ төлөө нэгдэн нийлэх цаг болжээ. Энэ бүхэнтэй бид эцсээ хүртэл бүх аргаар тэмцэнэ.
Ээжтэй минь таарах төрийн албан хаагч бүхэн хүнлэг энэрэнгүй байгаарай.
Өмгөөлж хамгаалах хүүтэй, Түмэн олондоо нэртэй хүн шүү гэжээ.
More Stories
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
