Ц.Хулан нарын гэм бурууг шүүх хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна

Ц.Хулан нарт холбогдох гэм буруугийн шүүх хурал хоёр дахь өдрөө хаалттай үргэлжилж байна.

Өчигдрийн шүүх хуралдаанаар нотлох баримт шинжлэн судалж, 20:00 цагийн үед завсарласан гэдгийг албаны эх сурвалж хэлэв. 

Эд мөрийн баримт шинжлэн судлахаар өнөөдөр 09:00 цагт шүүх хуралдаан Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд үргэлжилж байгааг хэллээ. 

Яруу найрагч Ц.Хулан нь дараах зүйл ангиар цагдан хоригдоод байгаа юм. 

Эрүүгийн хуулийн заалт

19.4 дүгээр зүйл.Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах

1. Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан; гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн заажээ.

+ There are no comments

Add yours