Төв шуудангийн уулзвараас Энхтайваны гүүр хүртэлх замыг түр хааж, засварлана

Чингисийн өргөн чөлөөний авто замд хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийхээр болжээ. 

Энэ хүрээнд Төв шуудангийн уулзвараас урагш Энхтайваны гүүр хүртэл замыг 2023 оны долдугаар сарын 22-ны 22:00 цагаас 24-ний 06:00 цагийн хооронд хааж засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ.

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг Нийслэлийн Замын хөгжлийн газраас зөвлөлөө.

+ There are no comments

Add yours