Хардалтын улмаас нөхөр нь эхнэрээ хөнөөжээ

Цагдаагийн байгууллагад тавдугаар сарын 28-ны өдөр “Манай найзыг нөхөр нь зодоод ухаан алдуулчихлаа” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Улмаар цагдаагийн байгууллагаас дуудлага, мэдээллийн дагуу шалгахад 21 настай эмэгтэйг нөхөр болох 21 настай Б нь согтуурсан үедээ маргалдаж, амь насыг нь хохироосон нөхцөл байдал тогтоогджээ. Цагдаагийн байгууллагаас уг хэрэгт шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа юм.

+ There are no comments

Add yours