Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүх хуралдаанаар Д.Алтанцэцэг, Б.Эрдэнэзул, БНХАУ-ын иргэн Бао Гуожун нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд ялыг нь хэвээр үлдээлээ.
Ардчилсан хувьсгалын төлөө тэмцэж явсан шашны зүтгэлтнүүдийн нэг Д.Баасан ламын эхнэр Д.Алтанцэцэг, тэдний охин, 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байсан Б.Эрдэнэзул нарыг БНХАУ-ын тагнуулын байгууллагын ажилтан Бао Гуожунтай хамтран ажиллаж, мэдээ мэдээлэл дамжуулж өгсөн хэрэгт холбогдуулан ТЕГ-ын Мөрдөн шалгах газарт шалгасан юм.
Улмаар НПГ-аас ээж, охин хоёрт Эрүүгийн хуулийн 19.4-1 дэх хэсгийн “Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан, шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт цуглуулсан, дамжуулсан” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн бол өмнөд хөршийн иргэнд мөн хуулийн 19.10-1-ийн “Гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсын нутаг дэвсгэрт тагнуул хийсэн” хэмээн яллах дүгнэлт үйлдсэн билээ. Эл хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны аравдугаар сарын 6-нд хаалттай хэлэлцээд Д.Алтанцэцэг, Б.Эрдэнэзул нарт найм, Бао Гуожунд 12 жил хорих ял оноосон. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх дээрх гурван хүнд холбогдох хэргийг энэ оны гуравдугаар сарын 7-нд хэлэлцээд Хятадын тагнуулын албаны ажилтантай хамтран ажилласан гэм буруутай нь тогтоогдсон, анхан шатны шүүх энэ хэрэгт оноох эрүүгийн хариуцлагын хамгийн бага буюу найман жил хорих ял оноосон нь хуульд нийцсэн гэж дүгнэсэн байдаг. Гэхдээ шийтгэх тогтоолын зарим заалтад өөрчлөлт оруулсан ч анхан шатны шүүхээс оноосон хорих ялыг хэвээр нь үлдээсэн юм.
Улсын дээд шүүх давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зөрчөөгүй гэж дүгнэн хэвээр нь үлдээлээ.
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
