МАЛ, АМЬТНЫ ГОЦ ХАЛДВАРТ БОГ МАЛЫН МЯЛЗАН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ДАРХЛААЖУУЛАЛТЫН САРЫН АЯНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА.
Монгол улсад бог малын мялзан өвчин (БММӨ) 2016 онд анх баруун бүсийн аймгуудад бүртгэгдсэнээс хойш өргөн хүрээний дархлаажуулалт, идэвхтэй тандалт, малын шилжилт хөдөлгөөний хяналтыг хэрэгжүүлэх замаар уг өвчинтэй тэмцэж байна.

Бог малын мялзан өвчнөөр зөвхөн бог буюу хонь, ямаа өвчлөхөөс гадна зэрлэг амьтан болох зээр, бөхөн зэрэг амьтад өвчилдөг олон улсын худалдааны хориг тавигддаг, хил дамжин халдварладаг вирусын гоц халдварт өвчин юм.
ДМАЭМБ, ХХААБ-аас гаргасан Дэлхий дахинаа БММӨ-ийг 2030 онд багтаан шат ахиулан тэмцэж, устгах стратегийн ерөнхий зөвлөмжийн дагуу “Бог малын мялзан өвчинтэй тэмцэх, устгах стратеги 2022-2030”-ийг боловсруулан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын тушаалаар батлуулсан.
Бог малын мялзан өвчинтэй тэмцэх стратегийг 3 үе шаттайгаар хэрэгжүүлэн Монгол улсыг 2030 онд БММӨ-өөр тайван улс болохыг ДМАЭМБ-аар хүлээн зөвшөөрүүлэх зорилт тавин, дараах 3 үе шаттай үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Үүнд:
үе шат 2022-2025 онд хэрэгжүүлэх БММӨ-тэй тэмцэх үйл ажиллагаа:
үе шат 2026-2028 онд хэрэгжүүлэх БММӨ-ийг устгах үйл ажиллагаа:
үе шат 2029-2030 онд БММӨ-өөр тайван байдлыг баталгаажуулах нийт 44 үйл ажиллагаа хэрэгжүүлэхээр төлөвлөн гүйцэтгэлийг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Мөн дэлхий дахинд 2027 оноос бог малын мялзан өвчнөөс сэргийлэх вакцин хэрэглэхгүй болох зорилтын хүрээнд улс орнууд тэмцэх, сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлж байна.
![]()
Мал эмнэлгийн ерөнхий газрын 2023 оны урьдчилан сэргийлэх арга хэмжээний төсөв нэмэгдсэнтэй холбоотойгоор төвийн болон говь, зүүн бүсийн эрсдэл бүхий аймаг, сумын бог малыг дархлаажуулалтад хамруулахаар төлөвлөн, 20,0 сая тун вакциныг үйлдвэрлэгчээс худалдан авалт хийж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулж байна.
Үүнтэй уялдуулж Мал Эмнэлгийн Ерөнхий Газар даргын тушаалаар 2023 оны 5 дугаар сарын 29-ны өдрөөс эхлэн бог мялзан өвчний гаралт, тархалт бүртгэгдсэн 14 аймаг, нийслэлийн 19,0 сая толгой бог малыг дархлаажуулахад шаардлагатай вакциныг хүргүүлээд байна.
МАЛ ЭМНЭЛГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР
More Stories
Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулжээ
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн шалгасан Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Н нарын 5...
ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙН ХҮРЭЭНД “SHONGFU CONSTRUCTION ENGINEERING” КОМПАНИАС ИХ ХЭМЖЭЭНИЙ АВИЛГА АВЧ БАЙЖЭЭ
Хотын дарга асан Х.Нямбаатар нь Олон улсын хоригт орсон хятадын компанийг Туулын хурдны замын төсөлд оруулж их хэмжээний авилгалын мөнгийг...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Саксони муж улсад хэрэгжүүлж буй...
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
