Ахмад настан гэртэйгээ шатаж амиа алджээ

Чингэлтэй дүүргийн 22 дугаар хороо, Согоотын 77 дугаар гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлага 05 дугаар сарын 07-ны 16.55 цагт онцгой байдлын байгууллагад иржээ.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид иргэн Ж-ийн 4 ханатай гэр, 8 метр орчим хашаа шатаж байсныг 15 минут ажиллан унтраасан байна. Тус гал түймэрт иргэн Ж /69 настай, эрэгтэй/ өртөж нас баржээ.

+ There are no comments

Add yours