Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ээлжит “Өглөөний уулзалт”-аараа олон улсын байгууллагууд болон дотоодын аж ахуйн нэгжүүдийн хүний нөөцийн менежерүүдтэй уулзаж байна.
Ерөнхий сайд дэлхий нийт, улс орны нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлага, Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлогыг танилцуулж, салбарын нөхцөл байдлын талаар ярилцаж байна.
ХНХ-ын сайд Х.Булгантуяа: Монгол Улсад нийт 1,2 сая хүн ажил хөдөлмөр эрхэлж байгаагийн 26% төрд, 74% хувийн хэвшилд ажиллаж байна.
Төрийн албаны тухайд албан хаагчдын ялгаатай цалинг багасгах, цалин хөлсөнд эзлэх нэмэгдлийн хэмжээг хязгаарлах, төрийн үйлчилгээний албыг гүйцэтгэлд суурилсан санхүүжилтэд шилжүүлэх, цалин хөлсний асуудлыг зохицуулсан салбарын хуулиудад өөрчлөлт оруулах, төрийн захиргааны албаны цалингийн тогтолцоог шинэчлэх шаардлагатай байна.
“Онч аудит” ХХК-ийн захирал Д.Ончинсүрэн: Төрийн албанд цалин нэмэхийг дэмжиж байна. Дэлхий даяар үнэ өсөж байна.

Цалингийн хэмжээг нэмэхгүй бол боловсон хүчнээ гадагшаа алдаж дууслаа. Гэхдээ өндөр цалин олгоход НДШ зэрэг татварын хэмжээ дарамт болж байгааг анхаарах хэрэгтэй байна.
“HR club” холбооны тэргүүн Ш.Баярмагнай: Байгууллагууд дээр ажиллах хүчин асуудал тулгамдаж байна. Ажлын байран дээр чадварлаг боловсон хүчнээс түрүүнд зөв төлөвшил, хандлагатай хүн хэрэгтэй байна. Үүнийг боловсролын суурь хөтөлбөртөө оруулж өгмөөр байна.

Хариуцлагагүй байгууллагууд байна. Цалин хөлсөө өгдөггүйгээс боловсон хүчний урмыг хугалж, хандлагыг өөрчилж байна. Ийм байгууллагуудад хуулийн хүрээнд хариуцлага тооцдог баймаар байна.
“Макс” группын Хүний нөөцийн захирал Д.Нямлхаажав: Ажлын байран дээр чадвартай, дадлага, туршлагатай туслах ажилтан дутагдаж байна. МСҮТ-ийн төгсөгчдийн чадвар, ур чадварыг сайжруулмаар байна.

Олон ажлын байр бий болгосон баялаг бүтээгчдээ бодлогоор дэмжмээр байна.
Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн Зөвлөлийн дарга Г.Батцэнгэл: Цалин нэмэх нь зөв. Гэхдээ үүнийг бүтээмжтэй нь уяж явах хэрэгтэй. Мөн цалин хөлсийг нэмэхэд татварын хөшүүрэг чухал байна. Татварын уян хатан бодлого хэрэгжүүлээд явбал байгууллагууд цалин хөлсөө нэмээд явах боломжтой.

Монголын мэргэшсэн “Хүний нөөцийн менежер” холбооны тэргүүн Т.Цэцэгмаа: Хөдөлмөрийн зах зээл дээр ажиллах хүчний хомсдол үүссэн байна. Тэр дундаа залуу ажиллах хүчний хомсдол цаашид ч үргэлжлэхээр байна. Төр үүнд анхаарч бодлогын зохицуулалт хийх хэрэгтэй.

Гадагшаа чиглэсэн их нүүдэл бий болсон байна. Үүнд судалгаа хийж, эх орондоо авчрах бодлогын ажлууд хиймээр байна
More Stories
ШИНЭ ЦЭРГҮҮД ЦЭРГИЙН ТАНГАРГАА ӨРГӨЖ, ЭХ ОРНЫХОО ДАРХАН ХИЛИЙГ МАНАХ ҮҮРГЭЭ ХҮЛЭЭН АВЛАА
Хилийн цэргийн 0164 дүгээр ангид 2026 оны нэгдүгээр ээлжээр татагдан ирсэн дайчдын “Цэргийн тангараг өргөх ёслол” болж, Хууль зүй, дотоод...
О.Амгаланбаатар: Наадам бол ард түмэн өөрөө оролцож, өөрөө баярлаж цэнгэдэг баяр байх ёстой
УИХ-ын гишүүн О.Амгаланбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа -Таны санаачлан өргөн барьсан Баяр наадмын тухай хуулийн төсөл өнгөрсөн өдрүүдэд нэлээд яригдлаа....
Төр хувийн хэвшлийнхээ урагшлах замд тээглэдэг биш урдах замыг нь засдаг байх үүрэгтэй
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр /2026.05.27/ бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчдийн төлөөлөлтэй чөлөөт уулзалт хийж, эдийн засгийн орчин, хувийн хэвшлийн үйл ажиллагаанд...
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлын зам талбайн ажил долоодугаар сарын 1-нд дуусна
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг Монгол Улсад 2026 оны наймдугаар сарын 17-28-нд зохион байгуулна. Нийслэлийн зүгээс...
Цахилгааны хязгаарлалт энэ сарын турш үргэлжлэн
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас төлөвлөгөөт засвар, үйлчилгээний ажлын хүрээнд нийслэлийн Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар дүүрэг болон Төв аймгийн зарим байршилд...
Боловсролын үнэлгээний төвөөс 2026-2027 оны хичээлийн жилийн Их, дээд сургуульд элсэгчдийн Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг албан ёсоор баталлаа
Боловсролын үнэлгээний төвөөс 2026-2027 оны хичээлийн жилийн Их, дээд сургуульд элсэгчдийн Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг албан ёсоор баталжээ. Их, дээд...
