Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдуулсан талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэх үеэр бусад бондын төлбөрийн талаар нэмж мэдээлэл өгөв.
Тэрбээр “Засгийн газрын баталгаатай болон баталгаагүй Хөгжлийн Банкны бондууд бий. Тодруулбал,
Есдүгээр сарын 25-нд төлөгдөх “Евро” бонд
Арванхоёрдугаар сарын 25-нд төлөгдөх “Самурай” бонд /Засгийн газрын баталгаатай/
“Самурай” бондын эргэн төлөлтөд санаа зовох зүйлгүй. Валютын эх үүсвэрийг нь бүрдүүлээд хадгалчихсан.
Харин “Евро” бондын хувьд төлөвлөгөө гаргаад ажиллаж байна. Тус бондын үлдэгдэл 500 сая ам.доллар байснаас өнгөрсөн долоо хоногт 86 сая ам.долларыг төлөөд одоо 414 сая ам.долларын үлдэгдэлтэй. Есдүгээр сар хүртэл бондын буцаан худалдан авалтуудаа хийгээд төлбөрөө барагдуулаад явна.
Хөгжлийн Банкны хувьд үүнийг төлөх төгрөгийн эх үүсвэрээ өөрсдөө бүрдүүлэхээр харагдаж байгаа. Гагцхүү энэ төгрөгөөрөө валют худалдаж аваад гадагш худалдан авалт хийх ёстой. Тиймээс валютын нөөцөд анхаарч ажиллах шаардлагатай” гэв.
More Stories
Манай улсад Телеграмм аппликейшн ашиглан бусдыг залилах гэмт хэрэг олширсоор байна
Манай улсад Телеграмм аппликейшн ашиглан бусдыг залилах гэмт хэрэг олширсоор байна.Тухайлбал, 2024 оны 07 дугаар сараас өнөөдрийг хүртэлх хугацаанд энэ...
2025-2026 оны хичээлийн жилийн бүтцийг Боловсролын яамнаас танилцууллаа
2025-2026 оны хичээлийн жилийн бүтцийг Боловсролын Яамнаас танилцууллаа. Ирж буй хичээлийн жил гурван улирлын бүтэцтэй байхаар батлагджээ. Тодруулбал өвлийн амралтыг нэг...
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол иргэдийг БНСУ-ын хил дээрээс буцааж буй асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсэж байна
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигтай (2025.07.30) албан ёсны уулзалт...
Орон нутгийн замд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 3.002 жолоочийг илрүүллээ
Цагдаагийн байгууллагаас "Дүрмээ мөрдье" нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд энэ оны зургаадугаар сарын 02-ны өдрөөс долоодугаар сарыг дуусталх хугацаанд зохион...
Өнөөдөр БНСУ-ын Чонжу- Хөвсгөл Мөрөн хотын анхны шууд нислэг үйлдсэн түүхэн үйл явдал болж байна
Өнөөдөр БНСУ-ын Чонжу- Хөвсгөл Мөрөн хотын анхны шууд нислэг үйлдсэн түүхэн үйл явдал болж “Мөрөн” олон улсын нисэх буудал нь иргэний...
Шөнийн цэнгээний газраар үйлчлүүлэхдээ тус клубийн ажилчдад хутга тулган айлган сүрдүүлжээ
Нийслэлийн прокурорын газраас Т, Г нарт холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн...