“Шүүр” ажиллагааны хүрээнд гаалийн байгууллагын хэрэгжилт, хүний нөөцтэй холбоотой цаг үеийн асуудлаар Гаалийн Ерөнхий Газрын ЗУГ-ын дарга Б.Хосбаяр мэдээлэл өглөө.
Тэрбээр “Шүүр ажиллагааны хүрээнд 1,445 гаалийн улсын байцаагч, төрийн үйлчилгээний 465 гаалийн ажилтнуудын албан хэргийн хөтлөлтийн материалыг шалгалаа. Ингэхэд төрийн албаны ерөнхий шалгалт өгөөгүй 61, тусгай шалгалт өгөөгүй 88 гээд 150 орчим албан хаагчийн асуудал яригдаж байна.
Ерөнхий шалгалт өгөөгүй 61 албан хаагчийг өнөөдрөөс эхлэн ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан. Эдгээр иргэн төрийн албаны ерөнхий шалгалт өгөөд тэнцвэл эргээд гаалийн байгууллагад ажиллаж болно. Харин тусгай шалгалт өгөөгүй 88 албан хаагчаас бид төрийн тусгай шалгалт авах бололцоотой.
АТГ-аас ашиг сонирхлын зөрчлийг засаж залруулах шаардлага ирсэн. Энэ дагуу 20 орчим гаалийн улсын байцаагчид арга хэмжээ авч, албан тушаалаас нь чөлөөлөх арга хэмжээ авсан.
Гаалийн улсын байцаагчийг сэлгүүлэн ажиллуулах, хүний нөөцийг цаашид бүрдүүлэхээр богино, дунд, урт хугацааны хөтөлбөр гаргана. Урт хугацааны гэдэг нь 3-5 жилийн төлөвлөлт. Дунд хугацааных 2025 он хүртэлх төлөвлөлт.
Богино хугацааны төлөвлөлт гэдэг нь 400 орчим гаалийн байцаагчийн сул орон тоо байгаа учир энэ ондоо багтаан хийх ажил юм” гэсэн мэдээллийг өглөө.
More Stories
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
