Гадаадын иргэний оршин суух үнэмлэхийг шинэчилжээ

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/120 дугаар тушаалаар “Гадаадын иргэн, харьяалалгүй хүнд оршин суух, харьяалалгүй хүнд зорчих үнэмлэх олгох, тэдгээрийг эзэмших, хадгалах, ашиглах журам”-ыг шинэчлэн баталсантай холбогдуулан гадаадын иргэний оршин суух үнэмлэх шинэчлэгдлээ.

Тодруулбал, Оршин суух үнэмлэхийг олон улсын жишигт нийцүүлж, аяллын баримт бичгийн бүтэц, стандартыг хангасан NFC технологи,  MRZone, QR код болон гадаадын иргэнд олгож буй F-register буюу дахин давтагдахгүй 13 оронтой дугаар бүхий  оршин суух үнэмлэх (residence permit)-ийг энэ сарын 1-нээс олгож эхэллээ.

+ There are no comments

Add yours