Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Боловсролын зээлийн сангийн 1997-2023 оны мэдээллүүдийг ил байршуулж буй талаар өчигдөр мэдээлсэн билээ. Тухайлбал, уг сангийн зээлээр гадаадын шилдэг 100 их, дээд сургуулийн бакалаврын хөтөлбөрт суралцсан 421 хүний мэдээллийг олон нийтэд ил тод болгосон. Эдгээр зээлүүд нийтдээ 10 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний эрсдэлийг Боловсролын зээлийн санд үүсгээд буй. Иймд Боловсролын зээлийн сангаас авсан зээлийг төлүүлэх ажлыг зохион байгуулна хэмээн мэдэгдсэн.
Ийнхүү дээрх 421 суралцагчийн мэдээллийг хянаж үзвэл эрх бүхий албан тушаалтны хүүхдүүд Боловсролын зээлийн сангаар суралцсан, суралцаж буй болох нь тогтоогдож байна.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Т.Доржханд, Ш.Адьшаа, ТЕГ-ын дарга асан Б.Хурцын хүүхдүүд Боловсролын зээлийн сангийн зээлээр суралцжээ.
УИХ-ын гишүүн, ХҮН намын дарга Т.Доржхандын хүү Д.Эрдэм
Тэрбээр Английн “Кембрижийн Их сургууль”-д Эдийн зэсагч мэргэжлээр хоёр жил суралцжээ. Ингэхдээ Боловсролын зээлийн сангийн 33,454.31 ам.долларын зээлээр суралцсан байна. Одоогоор зээл эргэн төлөгдөж дуусаагүй байна.
УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн хүү А.Биндэръяа
Тэрбээр Канадын “Торонто Их сургууль”-д Физикч мэргэжлээр дөрвөн жил суралцжээ. Ингэхдээ Боловсролын зээлийн сангийн 101,967.56 ам.долларын зээлээр суралцсан байна. Одоогоор зээл эргэн төлөгдөж дуусаагүй байна.
Тагнуулийн Ерөнхий газрын дарга асан Б.Хурцын охин Х.Намуун
Тэрбээр Канадын “Бритиш Колумбиа Их сургууль”-д Философийн чиглэлээр дөрвөн жил суралцжээ. Ингэхдээ Боловсролын зээлийн сангийн 72,716.00 ам.долларын зээлээр суралцсан байна. Одоогоор зээл эргэн төлөгдөж дуусаагүй байна.
Дашрамд, Боловсролын Зээлийн Сангаас гадаадын шилдэг их, дээд сургуульд суралцагчдад
2020 онд 2.5 сая ам.доллар
2021 онд 3.8 сая ам.доллар
2022 онд 1.1 сая ам.долларыг дээрх зориулалтаар олгожээ.
One thought on “УИХ-ын гишүүн Т.Доржханд, Ш.Адьшаа нарын хүүхдүүд боловсролын сангийн зээлээр гадаадад суралцжээ”
Leave a Reply Cancel reply
More Stories
УИХ-ын Төсвийн байнгын хороо Туулын хурдны замын ажлын хэсэг байгуулахыг дэмжсэнгүй
УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Туулын хурдны замын төсөвт өртөг, ТЭЗҮ болон эдийн засгийн үр өгөөжийг судлах ажлын хэсэг байгуулах...
Авто засварын газрын Вьетнам иргэд нэгнийхээ аминд хүрчээ
Бүгд найрамдах социалист Вьетнам улсаас Монгол Улсад хөдөлмөр эрхлэхээр ирж, авто засварын газарт ажиллаж байсан Вьетнам иргэд нэгнийхээ аминд хүрсэн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нийслэлийн Налайх дүүрэгт ажиллаж иргэдтэй уулзлаа. Ерөнхийлөгчийг дүүргийн төв талбайд дүүргийн удирдлагууд болон Налайх цэргийн...
Нийслэл хотын зарим байршилд зам засварын ажил эхэлжээ.
Тодруулбал Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх үерийн далан дээгүүр 1 километр авто зам тавьж эхэлсэн байна. Тухайн зам...
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ
Өнөөдөр Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүснэ. Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн...
Өнөөдөр болох үйл явдал
08:00 цагт: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно. 10:00 цагт: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан Төрийн ордонд болно. 11:30...

эд нар ингэж хүүхдээ сургахаар чинь мань мэтийн ардын хүүхдүүд зайл цаашаа юм биш үү. Арай бишээ арчаагүй юмнууд зээлээ төлөөч ээ