УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Н.Наранбаатар, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УЕП-т хүргүүлжээ

Авлигатай тэмцэх газраас өчигдөр буюу 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдөр УИХ-ын нэр бүхий 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг прокурорын байгууллагад ирүүлсэн байна.

Тодруулбал, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Н.Наранбаатар, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналтай Улсын ерөнхий прокурор саналтай танилцаж байна гэж эх сурвалж мэдээллээ.

+ There are no comments

Add yours