Интерполоор эрэн сурвалжилж, гадаад улсаас эргүүлэн авчрах 138 хүмүүсийг нэрсийг зарлав

Мөрдөн шалгах ажиллагаанаас гадаад улс руу оргон зайлсан этгээдүүдийн талаар хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Ерөнхий сайдын өгсөн албан даалгаврын дагуу мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлсан хүмүүсийг гадаад улсаас авчирч, мөрдөн шалгах ажиллагааг хэвийн, тасралтгүй үргэлжлүүлэх чиглэлийг өгсөн.

Энэ дагуу АТГ, ерөнхий прокурорын газар, тагнуул, цагдаагийн байгууллагад албан бичиг хүргүүлсэн. Албан бичгийн хариуд мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлсан 90 хүн байна. Үүнээс авлига, албан тушаалын хэрэгт шалгагдаж байхдаа оргон зайлсан 7 хүн байна. Өнөөдөр хоёр хүн нэмэгдэх байх. Иргэн Т.Бадамжунай, Н.Удаанжаргал нар яллагдагчаар татахаас өмнө гадагшаа гарч явсан, оргон зайлсан гэж хэлэх боломжгүй.

АТГ-ын удирдлагуудтай өчигдөр уулзаж ярилцсан. Энэ хоёр хүнийг яллагдагчаар татах саналаа нийслэлийн прокурорт хүргүүлж байгаа. Яллагдагчаар татах тогтоолыг баталсан тохиолдолд интерполоор эрэн сурвалжилна гэдгээ хэлсэн. Нийт 92 хүнийг эрэн сурвалжилж, гадаад улсаас авчрахаар болж байна.

УПЕГ-т эдгээр хүмүүст авсан таслан сэргийлэх арга хэмжээ хэрэгжихгүй байгаа талаар албан бичиг хүргүүлсэн. Өөрөөр хэлбэл, Улсын бүртгэлийн газарт бүртгэлтэй байгаа эдгээр хүний гадаад паспортын хөдөлгөөнд хязгаарлалт тогтоох бичгийг хүргүүлж байгаа. Мөрдөгчийн санал ирвэл эдгээр иргэний гадаад паспортын хугацааг түдгэлзүүлнэ” хэмээн ярилаа.

Тэрбээр шалгагдаж байхдаа оргон зайлсан хүмүүсийн нэрийг уншиж танилцуулав.

  1. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг
  2. ХХААХҮ-ийн сайд асан Т.Бадамжунай
  3. “Тавантолгой төмөр зам” компанийн Гүйцэтгэх захирал асан Н.Удаанжаргал
  4. Замын-Үүдийн цагдаагийн хэлтсийн дарга байсан н.Үржинбадам
  5. Сандагдоржийн Төмөрбат
  6. Пандийгийн Болортуяа
  7. Төмөрсүхийн Отгонбаатар 
  8. Батсуурийн Мөнхзул
  9. Туяагийн Даниел нар АТГ шалгагдаж байхдаа оргон зайлсан.
  10. Цэдэнбалын Учрал хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн.
  11. Бундарцгийн Алтанцэцэг
  12. Александр Евгеневич Новажилов
  13. Лувсанноровын Алтантулга
  14. Ванчигдоржийн Түмэнжаргал
  15. Өлзийсайханы Хонгорзул
  16. Жамъянгаравын Отгонбаатар
  17. Ганзоригийн Мягмаржав
  18. Даваадоржийн Буянцэцэг
  19. Салилханы Абжат
  20. Буянзаяагийн Билгүүн
  21. Шалайн Жандос
  22. Батдамдингийн Баттулга
  23. Нанзаддоржийн Билэгбаатар
  24. Магсарын Чимэддорж
  25. Батмөнхийн Учрал
  26. Мөнхтуяагийн Жавхлан
  27. Авирмэдийн Ганзориг
  28. Цэдэндоржийн Цэрэнчимэд
  29. Нямдаваагийн Сувд-Эдэнэ
  30. Цогбаярын Амархүү
  31. Дулмаагийн Лүндээдорж
  32. Цэвэлмаагийн Алтанцэцэг
  33. Буяндэлгэрийн Нямдаржаа
  34. Дэнзэнгийн Нандинцэцэг
  35. Дамдинсүрэнгийн Төгс-Эрдэнэ
  36. Кэйвин Майклын Болор-Эрдэнэ
  37. Кабакены Наурызбек
  38. Баатарчулууны Хосбаатар
  39. Дашаагийн Батхишиг
  40. Төгсмандахын Жанцанноров
  41. Бадамдоржийн Нэмэхбаатар
  42. Цэвэлравжаагийн Түвшинтөгс
  43. Дашнямын Ган-Эрдэнэ
  44. Базарсадын Баттулга
  45. Дамдинрагчаагийн Мэндсайхан
  46. Дамбадаржаагийн Нямдорж
  47. Мөнхнасангийн Нямсүрэн
  48. Ганхүүгийн Оргил
  49. Цэрэннамжилын Өнөрбаяр
  50. Энхээгийн Насанжаргал
  51. Мягмарчулууны Төрболд
  52. Дашжамцын Жаргал
  53. Аюушжавын Амартайван
  54. Энхбаярын Дамдинсүрэн
  55. Зууннастын Мөнхзул
  56. Зоригтын Ануужин
  57. Ёндонжамцын Баттөгс
  58. Лхабадрахын Түмэн-Өлзий
  59. Мажиновын Марат
  60. Гүндэгмаагийн Билгүүн
  61. Абделийн Бахатбек
  62. Шагдарын Золбоо
  63. Цэдэнжавын Цогтбаяр
  64. Цэрэндоржийн Гансүх
  65. Отгонбаатарын Мөнхбат
  66. Отгонбатын Одбаяр
  67. Доржийн Батмагнай
  68. Эрдэнэбилэгийн Манлайхүү
  69. Эрдэнэмөнхийн Баяржаргал
  70. Дашдэлэгийн Буянтогтох
  71. Нямсүрэнгийн Нямдорж
  72. Баянжаргалын Энхмаа
  73. Билэгтийн Тамир
  74. Гантулгын Эрдэнэсувд
  75. Цогт-Очирын Мөнх-Эрдэнэ
  76. Ганбаатарын Ган-Очир
  77. Цэрэнсодномын Ууганбаяр
  78. Түвшинтөгсийн Энхзаяа
  79. Загдсүрэнгийн Цолмон
  80. Шинэ Тайк
  81. Санайхын Ардакерей
  82. Нямаагийн Батсоёл
  83. Ганболдын Батзаяа
  84. Гончигсумын Шижиртунгалаг
  85. Зипэйн
  86. Адъяахүүгийн Содхүү
  87. Баадайн Лувсандагва
  88. Баасан, Ганчимэг
  89. Нико Клаус
  90. Пин Зинхай
  91. Чалморс Жорж
  92. Батолойн Дабай
  93. Батсүрэнгийн Лхамсүрэн
  94. Даваагийн Лувсанжамц
  95. Даваадоржийн Пүрэвдорж
  96. Даваасүрэнгийн Базаррагчаа
  97. Энхсайханы Цолмонбаяр
  98. Энхтөрийн Энхбумба
  99. Эрдэнэбаатарын Алтангэрэл
  100. Бэгзсүрэнгийн Жавзансүрэн
  101. Боролзойн Оюунтуяа
  102. Чинзоригийн Гантулга
  103. Даланбуугийн Төгөлдөр
  104. Дамдинбазарын Ганхөлөг
  105. Бат-Оршихын Зоригтбаатар
  106. Баттулгын Энхбат
  107. Баяраагийн Отгонбаяр
  108. Базаррагчаагийн Норжмаа
  109. Цэдэнгийн Одхүү
  110. Цэндбаатарын Мөнхбат
  111. Нямсүрэнгийн Нямдорж
  112. Оролзодын Чиндагина
  113. Отгонбаярын Өнөрболд
  114. Оюунбилэгийн Тэгшжаргал
  115. Батбаатарын Баатархүү
  116. Батчулууны Заяат
  117. Баасангийн Нямсүрэн
  118. Цоо Пэй Пэй
  119. Сэрдамбын Мөнхбаатар
  120. Дашдэндэвийн Энхтүвшин
  121. Борхээртийн Алтан-Эрдэнэ
  122. Батаа Гантүлхүүр
  123. Баттөмөрийн Ганбаатар
  124. Амгаланбаатарын Билгүүн
  125. Ви Шулон
  126. Хү лэй шун
  127. Жамъянгийн Ганбаатар
  128. Тугчингийн Болормаа
  129. Алтанхуягийн Анужин
  130. Пүрэвсүрэнгийн Отгонбаатар
  131. Ли Ши Хамин
  132. Цагаанхүүгийн Мөнх-Оргил
  133. Тэгшбаярын Ариунболд
  134. Махбариадын Баярмагнай
  135. Бат-Эрдэнийн Батболд
  136. Ганболдын Тайванбаяр
  137.  Нармандахын Төвшинтөр
  138. Нямжавын Өлзийсайхан гэсэн хүмүүсийг авлига, албан тушаалын болон бусад хэргүүд дээр эрэн сурвалжилж байна. 

Мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлсан хүмүүсийг авчрах бүх талын арга хэмжээг авна. 

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг 2019 онд АНУ, Н.Удаанжаргал 2022 онд БНСУ, Т.Бадамжунай 2018 онд Замын-Үүд боомтоор гадагш гарсан гэв.

+ There are no comments

Add yours