Өнгөрсөн наймдугаар сараас эхлэн 50 гаруй иргэдийн фэйсбүүк хаягт хууль бусаар нэвтэрч 25 сая төгрөгийн хохирол учруулсан иргэн “С”-ийг цагдаагийн байгууллагаас цагдан хорьжээ.
Гэмт этгээд нь бусад руу “Ямар утасны дугаартай вэ?”, “Хаан банкны интернэт банктай хүнтэй хамтарч ажиллана”, “Орой болтол мөнгө зээлэх үү?”, “72 цагийн турш дансаа ашиглуулаад 300,000 төгрөгийн цалин авах боломжтой” гэх утгатай зурвасуудыг үл таних хаягаас илгээж, интернэт банкны нэвтрэх нэр, нууц үгийг нь авч гэмт хэрэг үйлддэг болох нь тогтоогдсон байна.
Мөн иргэдийн ойр дотны хүмүүс рүү “Мөнгө байвал түр зээлээч” гэх байдлаар зохиомол байдлыг зориудаар бий болгон 150,000 -1,000,000 төгрөгийг залилжээ.
Иймд иргэд та бүхэн өөрийн цахим хаягийн нууц үг хувийн мэдээ мэдээллийг бусдад өгөхгүй байх, танихгүй хаягаас ирүүлж буй танилцах найзын хүсэлт зурваст хариу өгөхгүй байх, зарын цахим сайтуудад тавигдсан мэдээ, мэдээллийг нягталж байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
More Stories
Улс төрийн шинэчлэлийг өөрөөсөө, өөрийн намаас эхлүүлнэ
Нэг Монгол хөдөлгөөн, Реформ клубыг төлөөлөн Г.Занданшатар өнөөдөр Монгол Ардын Намын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн...
Ихэнх нутгаар цас орно
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Архангай, Өвөрхангайн ихэнх, Хөвсгөл, Булган, Сэлэнгийн зарим, Говь-Алтай, Баянхонгор, Төв аймгийн хойд, Хэнтийн баруун хойд, Өмнөговийн...
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
