Хилчдийн дулааныг хангах ёстой нүүрсний уурхайг Хятадад 980 мянган ам.доллараар зарагдсанд Хилийн цэргийн өнөөгийн дарга Х.Лхагвасүрэн ямар хамааралтай байна вэ?
Өнөөгийн нийгмийн хамгийн аюултай үзэгдэл бол албан тушаалаа ашиглаж, мэдээлэлд ойр байгаагаа далимдуулан өөрөө болон өөрийн ойрын хүмүүсээ ашиглан хөрөнгөжих явдал юм. Улсын төсвийн хөрөнгө оруулалтын гол ажил болох нүүрсний экспортын ажилд хулгай нүүрлэсэн түүгээр зогсохгүй энэ асуудал Хил хамгаалах байгууллагад хүртэл бий болсон нь дэндүү харамсалтай.
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд байрлах сум орон нутгаас алслагдсан хилчин дайчдыг дулаанаар хангадаг Хилийн цэргийн мэдэлд байсан Андын илч нэртэй нүүрсний уурхайг генерал Х.Лхагвасүрэн эрх мэдлээ далайлган хятадуудад зарсан байж болзошгүй байна гэсэн мэдээлэл манай редакцид ирүүлсэн юм. Учир нь энд дурдагдсан Х.Лхагвасүрэн генерал гэдэг нь эдүгээ Хил хамгаалах ерөнхий газрын даргаар ажиллаж байгаа.

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хилийн 0184 дүгээр ангийг хариуцсан хэсэгт хилийн 0119 дүгээр анги буюу төрийн өмчит үйлдвэрийн газрын нэр дээр Хил хамгаалах байгууллагын нүүрсний орд газар байсан, түүхтэй. Гэтэл энэ орд газар эдүгээ алга болчихож. Уг нь тус уурхайгаас 3-4 хилийн анги нүүрсээ татаж алслагдсан газарт үүрэг гүйцэтгэдэг хилчдийн өвлийн хүйтэнд дулаан байж хахир өвлийг давдаг байсан нь мартагдсан түүх болон алсарч. Хамгийн гол нь энэ уурхайг хэн гэгч эрх мэдэлтэй хүн алга болгож орхисон, түүгээр зогсохгүй Монголын хилчдийн нийгмийн асуудлын нэг хэсгийг шийдвэрлэж байсан Төрийн өмчит үйлдвэрийн газрын өмч болсон Монголын нүүрсний уурхай хайчив гэдэг асуултын хариултыг бид эрэн сурвалжилсан юм.

Хил хамгаалах ерөнхий газрын харьяа Хилийн 0184 дүгээр ангийг хариуцсан хэсэгт хилийн 0119 дүгээр анги буюу төрийн өмчит үйлдвэрийн газрын нэр дээр Хил хамгаалах байгууллагын өмчлөлд нэгэнд нүүрсний орд байсан нь нь эдүгээ хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай Андын илч компанид шилжүүлэгдсэн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хөхтий нуруу-2 нэртэй 36 ректар талбай бүхий 12307А тоот тусгай зөвшөөрөлтэй нүүрсний уурхай юм. Алслагдсан бүс нутагт ажиллаж амьдарч байгаа 3-4 ангийн алба хаагч хилчдийн байр орон сууцыг нүүрсээр хангах ёстой энэ уурхай яагаад хятадын мэдэлд шилжсэн болон уурхай шилжүүлж байгаа мэт боловч Монголын газар нутгийн нэгээхэн хэсгийг албан тушаал эрх мэдлээ ашиглан гадаадын компанид шилжүүлсэн /худалдсан/ этгээд эдүгээ монголын Хил хамгаалах байгууллагын удирдаж байгаа нь энэ цаг үеийн бас нэгэн гажуудал гэлтэй.





Хятадын хөрөнгө оруулалттай Андын илч компани уг уурхайг шилжүүлж буюу 980 мянган ам.доллараар худалдаж авахад уг уурхайг албан ёсоор эзэмшиж байсан Хилийн цэргийн 119 дүгээр ангийн захирагчаар эдүгээ Хил хамгаалах ерөнхий газрын даргаар ажиллаж буй Х.Лхагвасүрэн ажиллаж байж. Тэрбээр уг уурхайн үйл ажиллагааг 100 хувь бүрэн хариуцаж ажиллаж байсан бөгөөд уурхайтай холбоотой аливаа нэг шийдвэрийг толгой даан гаргах бүрэн эрхтэй байсан аж. Энэ талаар өөрөөс нь тодруулахад үгүйсгээгүй бөгөөд “олон удаа хятадын талтай очиж уулзаж байсан. Уг нь уг уурхайг 49/51 гэж хятад монгол эзэмшиж байсан ч монголын талаас хөрөнгө мөнгөний асуудал ихтэй, гарч байгаа үйл ажиллагааны зардлыг дааж ажиллах боломжгүй байсан учир олон удаагийн уулзалт хэлэлцээрийн дараа эзэмшиж байсан 51 хувиа хятадын компанид шилжүүлсэн асуудал байгаа. Энэ бол та нарын яриад байгаа шиг аюултай зүйл биш. Тэр уурхай одоо болтол монголын газар нутагт байж л байгаа шүү дээ…” гэсэн хариултыг өгсөн юм.
Үргэлжлэл бий…
2 thoughts on “Монгол генерал Монголын нүүрсний уурхайг хятадад зарсан уу”
Leave a Reply to Anonymous Cancel reply
More Stories
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нийслэлийн Налайх дүүрэгт ажиллаж иргэдтэй уулзлаа. Ерөнхийлөгчийг дүүргийн төв талбайд дүүргийн удирдлагууд болон Налайх цэргийн...
Нийслэл хотын зарим байршилд зам засварын ажил эхэлжээ.
Тодруулбал Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх үерийн далан дээгүүр 1 километр авто зам тавьж эхэлсэн байна. Тухайн зам...
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ
Өнөөдөр Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүснэ. Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн...
Өнөөдөр болох үйл явдал
08:00 цагт: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно. 10:00 цагт: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан Төрийн ордонд болно. 11:30...
Artemis II хөлгөөр сансарт ниссэн Америк Канадын дөрвөн сансрын нисэгч хүн төрөлхтний түүхэнд байгаагүй хол зайд анх удаа аяллаа
Дэлхийгээс өмнө очоогүй хамгийн хол зайд хүрсэн байна.Тэдний аялалын Orion сансрын хөлөг Сарны гадаргууг шүргэн өнгөрсөн байна.Эрдэмтдийн үзэж буйгаар, энэхүү...
Туулын хурдны замын үйл ажиллагааг БОУАӨЯ-аас түр зогсоожээ
Туулын хурдны замын төслийн хэрэгжилттэй холбогдуулан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр, тус яамны...
5 сая доллар аар зараад 1саяаар зарсан гэж мэдүүлдэг гэсэн
Өнөөгийн нийгмийн хамгийн аюултай үзэгдэл бол албан тушаалаа ашиглаж, мэдээлэлд ойр байгаагаа далимдуулан өөрөө болон өөрийн ойрын хүмүүсээ ашиглан хөрөнгөжих явдал юм.
Энэ ГЕНЕРАЛ-аас хариуцлага тооцсон болов уу?
Төрөөс төрсөн ТЭРБУМТАН
Төрөө худалдсан ХУЛГАЙЧ
Түмнээ доромжилсон ЦӨӨВӨР ЧОНО
Төвөггүй баяжих сонирхолтой ЯЛТАНГ ЗАЙЛУУЛ…