Судалгаагаар зах худалдааны төвүүд хэт төвлөрөх нь түгжрэл үүсэх нэг шалтгаан болдог тухай эх сурвалж өгүүлэв.
Тус судалгаанд таван том худалдааны захыг оролцуулан явуулжээ.
- Нарантуул олон улсын худалдааны төв
- 100-н айл барилгын материалын дэлгүүр
- Хар хорин зах
- Бөмбөгөр худалдааны төв
- Барс хүнсний зах
1. Нарантуул ОУХТ
Нарантуул ОУХ-ны төвөөр нь үйлчлүүлдэг иргэд, тээврийн хэрэгслийн тоо
- Өдөрт үйлчлүүлдэг иргэдийн тоо: – 80000-с 100000 орчим хүн
– 150000 хүн (баяр ёслолын өдрүүдээр)
- Худалдаа үйлчилгээ эрхлэгчдийн тоо: – 9500 орчим
- Авто зогсоолын багтаамж: – 2000 гаран тээврийн хэрэгсэл
- Өдөрт орж гардаг тээврийн хэрэгслийн тоо: – 18000-с 20000 тээврийн хэрэгсэл

- Нарантуул ОУ-ын худалдааны төв рүү орж гарах гарц нь Нарны замтай нэг түвшинд огтлолцож замын хөдөлгөөний ачаалал үүсгэх шалтгаан нөхцөл болдог.
- Авто замын зогсоол сэлгэлт нь дунджаар 60-100 минут байна. Энэ нь авто зогсоол хүртээмжгүй байдал бий болоход шууд нөлөөлдөг.
- Авто зогсоолын хүртээмжгүй байдлаас үүдэн Нарны зам дагуу баруунаас зүүн чиглэлд замын хөвөөнд тээврийн хэрэгслээ эмх замбараагүй байрлуулан шулуун замын хөдөлгөөнд саад учруулдаг. Мөн худалдааны төв рүү орох тээврийн хэрэгсэл 1-2 эгнээг хааж зорчих хэсэг дээр урт цуваа үүсгэснээр шулуун явах хөдөлгөөн зөвхөн нэг эгнээгээр зорчдог.
- Уулзварын урд хэсэгт авто замтай нэг түвшинд төмөр замын гарам огтлолцдог.


Нарантуул олон улсын худалдааны төв амардаг өдөр тус захын баруун урд уулзвараар хоногт нэвтрэх тээврийн хэрэгслийн тоо дунджаар 27.4% буурсан байна.
2. 100 айл
Цагдаагийн гудамж дагуу авто зогсоол болон барилгын материалын худалдаа үйлчилгээ эрхлэгчдийн тоо

Худалдаа үйлчилгээ эрхлэгчдийн тоо:- 770 орчим
Авто зогсоолын багтаамж:- 420 орчим
Төвлөрсөн нэг том худалдааны төв биш тус тусдаа жижиг худалдаа үйлчилгээний газруудтай, нэгдсэн том авто зогсоол байхгүй тул өдөр тутам үйлчүүлдэг иргэд болон тээврийн хэрэгслийн тоон мэдээлэл гарах боломжгүй нь ихээхэн анхаарал татаж байгаа юм.

- Төвлөрсөн томоохон авто зогсоол байхгүй. Одоо байгаа авто зогсоолуудын дийлэнхийг үйлчлүүлэгч бус худалдаа үйлчилгээ эрхлэгчид ашиглан зогсоолын сэлгэлт огт байдаггүй.
- Цагдаагийн гудамжинд дунджаар 30 орчим орц гарц байдаг ба Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтын 1.4 заалтыг зөрчин замын хөдөлгөөний зохиомол түгжрэлийг үүсгэдэг.
- Цагдаагийн гудамжны зорчих хэсэг нь сөрөг урсгалтай 4 эгнээтэй бөгөөд зорчих хэсгийн 1-р эгнээнд үйлчлүүлэгчид тээврийн хэрэгслээ байршуулж шулуун замын хөдөлгөөнд саад учруулдаг ба чигээрээ явах тээврийн хэрэгсэл зөвхөн нэг эгнээгээр зорчдог.
- Цагдаагийн гудамжинд барилгын материалын худалдааны төвүүдээс гадна УБЕГ, сургууль, цэцэрлэг, эмнэлгүүдийг тойрсон хөдөлгөөн их байдаг.

100 айлын барилгын материалын дэлгүүрүүд амарсан өдөр тус худалдааны төвийн зүүн урд уулзвараар хоногт нэвтрэх тээврийн хэрэгслийн тоо дунджаар 24.8% буурсан байна.
3.Хар хорин зах

Хар хорин захаар үйлчлүүлдэг иргэд, тээврийн хэрэгслийн тоо
- Өдөрт үйлчлүүлдэг иргэдийн тоо:- 30000-с 40000 орчим хүн
- Баяр ёслолын өдрүүдээр:- 50000 орчим хүн
- Худалдаа үйлчилгээ эрхлэгчдийн тоо: – 1800 орчим
- Авто зогсоолын багтаамж:- 920 гаран тээврийн хэрэгсэл
- Өдөрт орж гардаг тээврийн хэрэгслийн тоо:- 8000-с 10000 тээврийн хэрэгсэл

- Сонгинохайрхан дүүрэг нь 43 хороотой, 336 мянган хүн амтай хамгийн том дүүрэг ба иргэдийн гол үйлчлүүлдэг томоохон хүнс, барааны төвлөрсөн худалдааны төв учир явган зорчигчийн болон, нийтийн тээврээр үйлчлүүлэгчдийн явган зорчилт хөдөлгөөн ихтэй.
- Нийтийн тээврийн автобусны буудал олон байдгаас гадна зам дагуух жижиглэн худалдаа үйлчилгээ төвлөрсөн байдаг тул явган зорчигчийн хөдөлгөөн маш их байдаг.
- Хүн ам ихтэй Сонгинохайрхан дүүргийн иргэд хотын төв рүү зорчих гол гудамж зам нь Москвагийн гудамж юм.

More Stories
Нэгдүгээр хорооллын арын авто замыг өнөөдөр орой 23:00 цагаас хаана
Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, Өнөр хорооллын гудамжны авто зам, UB Vista хотхоноос Номун сургууль хүртэлх авто замыг хоёр хэсэгт...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МУБИС, ХААИС-ийн багш, ажилтнуудтай уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Боловсролын их сургууль, Хөдөө аж ахуйн их сургуулийн эрдэмтэн багш, хамт олонтой уулзлаа. Ерөнхийлөгч, улс орны хөгжил дэвшлийн үндэс,...
Улаанбаатар хот орчмоор 18 градус дулаан байна
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон...
Монгол Их сургуулиудын төлбөр таван саяын босгыг давжээ
2026-2027 оны хичээлийн жилийн шинэчилсэн дүнгээр зарим сургуулиудын төлбөр инфляц болон үйл ажиллагааны зардлаас шалтгаалан 15-28%-иар нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Сургуулийн...
Сонгинохайрхан дүүрэг сүүлийн таван жилд эрүүл мэнд, боловсролын салбарт онцгой анхаарчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн дүүргүүдийн иргэдтэй хийж байгаа уулзалт үргэлжилсээр байна. Тэрбээр өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн иргэдтэй уулзлаа. Сонгинохайрхан дүүрэг...
Үндэсний баялгийн сангаар дамжуулан иргэдийн хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны тавдугаар сарын 6-д-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын...
