ТҮЦ ажиллуулдаг иргэнийг дээрэмдсэн 15-21 насны бүлэг этгээдийг баривчилжээ

Энэ сарын 14-15-нд шилжих шөнө 01:30 цагт БЗД-ийн нутаг дэвсгэрт байрлах ТҮЦ ажиллуулдаг иргэнийг дээрэмдсэн 5-6 бүлэг этгээдийг баривчилжээ.

Тухайн этгээдүүд нь Улаанбаатар хотод оршин суух хаягтай 15-21 настай бөгөөд өмнө нь цагдаагийн байгууллагад олон удаагийн гэмт хэрэг, зөрчил үйлдэж шалгагдаж байсан аж.

НЦУГ-ын Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс болон БЗД-ийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжилж илрүүлсэн байна.

Иймд худалдаа эрхлэгч та бүхэн өөрийн өмчийн орон байр, албан байгууллагадаа хяналтын камер байршуулж өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж дээрэмдэх гэмт хэргээс урьдчилан сэргийлээрэй.

Мөн гэмт хэрэгт холбогдсон холбогдогч нар нь насанд хүрээгүй хүүхдүүд байгаа учраас эцэг эхчүүд хүүхдүүддээ тавих анхаарал халамжаа нэмэгдүүлж, хараа хяналттай байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Эх сурвалж: ЦЕГ

+ There are no comments

Add yours