БНСУ-ын Соёлын яамтай хамтран Төв номын санг өргөжүүлэх $5 саяын хөтөлбөр хэрэгжүүлнэ

Улаанбаатар хотын Төв номын санг өргөжүүлж, орчин үеийн стандарт шаардлагад нийцүүлэхээр төлөвлөжээ.

Тодруулбал, Соёлын яам БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын яамтай хамтран Улаанбаатар хотын Төв номын санг дэмжих 5 сая ам.долларын хөтөлбөрийг баталж, тус улсын ажлын хэсгийнхэн Улаанбаатар хотод ирэхээр болсон байна.

Түүнчлэн театр, музей, урлагийн сургууль болон соёлын өвийн хадгалалт, хамгаалалт, сэргээн засварлалтын чиглэлээр хамтран ажиллана.

Хүүхэлдэйн театрын чадавхыг бэхжүүлэх, Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн инновацын төв байгуулах зэрэг хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын төслүүдэд хамтран ажиллахыг зорьж байна хэмээн Соёлын яам мэдээлэв.

+ There are no comments

Add yours