“Шинэ сэргэлтийн бодлого ба цөмийн технологийн оролцоо” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр боллоо.
Монгол Улс нүүрсний болон сэргээгдэх эрчим хүчний арвин их нөөцтэй хэдий ч олон улсын чиг хандлагатай уялдан өсөн нэмэгдэж байгаа эрчим хүчний хэрэгцээгээ хангах, цэвэр эрчим хүчний технологийн нэг хувилбар болох цөмийн эрчим хүчний технологийг авч үзэж, шинжлэх ухааны үндэслэлтэй судалгааг хийх хэрэгтэй байгааг хэлэлцүүлгийн эхэнд Цөмийн энергийн комиссын Нарийн бичгийн дарга Г.Манлайжав онцоллоо.
Хүнсний аюулгүй байдал гэдэг нь хүн амьдралынхаа туршид чанартай, шим тэжээлтэй, аюулгүй хүснийг улс орны засаг, нийгмийн нөхцөл байдал, газарзүйн байршлаас үл хамааран тогтвортой хүртээмжтэй сонгон хэрэглэх боломж бүрдсэн байхыг хэлнэ.
ХХААХҮЯ-ны Бодлого зохицуулалтын газрын Мал эмнэлгийн бодлогын асуудал хариуцсан ахлах шинжээч н.Алтангэрэл “Энэ салбарт хүний нөөц тулгамдсан асуудал болж байгаа. Мөн хүнсний салбарын хууль эрх зүйн орчны шинэчлэл хэрэгтэй. Хүнсний лабораториуд орон нутгийн түвшинд байдаггүй тул үүнийг хөгжүүлэх шаардлагатай.
Өнөөдөр хүнсний салбарт буй 400 орчим техник, тоног төхөөрөмжийн 30 хувь нь шинэчлэгдсэн, 40 хувь нь зайлшгүй шинэчлэх, 30 хувь нь ашиглах боломжгүй болсон” гэлээ.
“ӨРГӨН ХҮРЭЭНИЙ ТУРШИЛТ ЯВУУЛЖ, САХУУ ӨВЧНӨӨС СЭРГИЙЛЭХ ВАКЦИН ҮЙЛДВЭРЛЭЛТ ХӨГЖҮҮЛЭЛТ ХИЙХ НЭН ШААРДЛАГАТАЙ”
Мал эмнэлэгт цөмийн технологи хэрэглэсний үр дүн, давуу талыг МЭЕГ-ын Мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах газрын дарга Т.Тунгалаг илтгэлдээ онцолсон билээ.
Тодруулбал, “Мал эмнэлгийн хүрээлэн шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцины технологийг боловсруулж, Монгол Улсын эмийн бүртгэлийн жагсаалтад бүртгэсэн. Нэг ээлжид 50,000 тун вакцин үйлдвэрлэх хүчин чадалтай эм бэлдмэлийн үйлдвэр баригдаж, одоо ажиллаж байна. Тусгай зөвшөөрлийн гэрээг Мал эмнэлгийн хүрээлэн болон Биокомбинат ХХК-ийн хооронд байгуулсан бөгөөд энэ онд томоохон хэмжээний үйлдвэр байгуулахаар төлөвлөсөн.
Хил дамнасан малын өвчлөлийн оношилгоо, урьдчилан сэргийлэлтийг сайжруулснаар мал аж ахуйн үйлдвэрлэлийг нэмэгдүүлнэ гэж үзсэн. Түүнчлэн 2016-2021 онд “хил дамнан халдварлах малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, оношлох болон хүнсний аюулгүй байдлын статусыг сайжруулах шинэ технологи нэвтрүүлэх” MON 5023 техникийн хамтын ажиллагааны төсөл хэрэгсэн байдаг.
Мөн бид сахуу өвчний үүсгэгчийг рентген цацрагаар идэвхгүйжүүлж, метаболизмын идэвхийг шалгасан судалгаа хийсэн нь үр дүн үзүүлсэн. Иймээс цаашид өргөн хүрээнд туршилт явуулж сахуу өвчнөөс сэргийлэх вакцин үйлдвэрлэлт хөгжүүлэлт хийх нэн шаардлагатай байгаа.
Цаашид шийдвэрлэх асуудлын тухайд:
- Хүнсний аюулгүй байдлыг хангахад мал эмнэлгийн салбарт цөмийн технологийн хэрэглээг эрчимжүүлэх,
- Мал эмнэлгийн хэрэгслийг ариутгахад чиглэгдсэн судалгаа-хөгжүүлэлт-инновац, үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах цацрагаар шарах төхөөрөмжтэй болох
- Байгаль орчны өөрчлөлт, уул уурхайн шалтгаант малын өвчин эмгэгийг судлах
- Шинэ болон дахин сэргэж буй халдварт, гоц халдварт өвчний вакцин үйлдвэрлэлийн технологи нэвтрүүлэх, вакцины болон шалгах омог гаргаж дэмжлэг авах шаардлага бий” хэмээн онцоллоо” гэв.
Нэмж мэдээлэхэд манай улсын хүнсний хангамжийн түвшнийг харвал гол нэрийн 16 бүтээгдэхүүний импортын хамаарлын түвшин дунджаар 58.46 хувь байна. Хүнсний хангамж тогтворгүй буюу бие даасан байдал нь алдагдсан яваа аж.
Мөн хүний хоногт авах илчлэгийн хэмжээ дунджаар 2,500 ккал байдаг. Тэгвэл манай улсын нэг иргэний хоногт хүнснээс авах илчлэгийн хэмжээ 14.1-24.2 хувиар өндөр явж байна
More Stories
БНСУ хиймэл оюуны эрин үед өрсөлдөх дижитал дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх хөрөнгө оруулалтын үлэмж төлөвлөгөө зарлалаа
Энэ хүрээнд чип үйлдвэрлэл болон дата төвийн төслүүдэд Samsung Electronics, SK Hynix тэргүүтэй үндэсний компаниудаас багадаа 1,350 их наяд вон...
Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
Цаг уурын байгууллагын гаргасан долоодугаар сарын мэдээллээр агаарын дундаж температур баруун аймгуудын нутгаар олон жилийн дунджаас дулаан, харин зүүн аймгуудын...
“Ард түмэн” гэж уйлсан дүр, ард нь өрнөх томилгоо
Сэтгүүлч Х.Ганзаяа Камерын өмнө “ард түмэн” гэж уйлж хувилгаан дүр эcгэж, цаанаа томилгоогоо наадмын өмнө шургуулдаг та нар бузар худалч...
Даншиг наадамд улсын заан Д.Анар түрүүлж, улсын начин Б. Түвшинтөгс үзүүрллээ
Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр "Хүрээ цам-Даншиг наадам 2026" шашин, соёлын наадмын хүчит бөхийн барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн болон шөвгөрсөн бөхчүүдэд...
УИХ-ын дарга С.Бямбацогт Эрчим хүчний салбарын инженер, мэргэжилтнүүдтэй уулзлаа
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Хууль тогтоомжийн хэрэгжилт-Эрчим хүчний салбарт” сэдвийн хүрээнд өнөөдөр /2026.06.25/ эрчим хүчний салбарын инженер, экспертүүдтэй...
Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026” наадмын үеэр худалдаа, үйлчилгээний 170 гаруй цэгт үйл ажиллагаа явуулахаар төлөвлөлөө
Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026” наадмын үеэр худалдаа, үйлчилгээний талбайг соёл урлагийн болон худалдаа, үйлчилгээний талбай...
