Аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар өнөөдөр 2023.01.28-ны өдөр Есөнбулаг сумын бизнес эрхлэгчид, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчидтэй уулзаж, “Алтайн хөгжлийн шийдэл гарц” сэдвээр зөвлөлдлөө.

Тус уулзалтад аймгийн удирдлагууд, Есөнбулаг сумын ЗДТГ-ын төлөөлөл, албан байгууллага, агентлагийн дарга нар, 200 гаруй бизнес эрхлэгчид оролцсон юм .

Уулзалтын эхэнд аймгийн Засаг даргын орлогч Г.Чинбат Говь-Алтай аймгийг хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл, Аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй онцлох ажлууд, 2023 онд улс, орон нутгийн төсвөөр хийгдэх бүтээн байгуулалтын томоохон ажлуудыг танилцууллаа.

Үүний дараа аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар цаг үеийн асуудлаар болон “Алтайн малчдын түншлэл-88” төслийн явцын талаар мэдээлэв.
Мөн “Төсвийн зарлагаа орлогоороо нөхөж чаддаггүй, төв сууринаас алслагдмал манай аймгийн тухайд бизнес эрхлэгч нар маань малчдынхаа зөв жишиг дээр тулгуурлан өөрсдөө нэгдэж, хувьцаат компани байгуулан битүү захтай болох нь халуунд халж, хүйтэнд хөрж, эрүүл мэндээрээ хохирохгүй байх давуу талтай. Ихэнх бизнес эрхлэгчид маань хэн нэгэнд түрээс төлж үйл ажиллагаа явуулдаг. Түрээсэнд өгч байгаа мөнгөөрөө өөрсдөдөө хөрөнгө оруулж, үл хөдлөх хөрөнгөтэй болох нь ирээдүйдээ оруулж байгаа томоохон хөрөнгө оруулалт юм. Та бүхнийг нэгдэж битүү зах байгуулахаар шийдвэл бидний зүгээс 3 дугаар сургуулийн ард газрын асуудлыг шийдвэрлэж, гадна тохижилтыг хийж өгөх болно.” Хэмээн мэдэгдлээ.
Бизнес эрхлэгч иргэн аж ахуй нэгжүүдийн зүгээс Аймгийн Засаг даргын гаргасан санаачилгыг дэмжиж, цаг алдалгүйгээр ажлын хэсэг байгуулан, битүү захын барилгын ажлаа эхлүүлэх хэрэгтэй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн бол зарим иргэдийн хувьд битүү зах гэхээс илүүтэйгээр үйлчилгээний төв байгуулж, худалдаа, хоол үйлдвэрлэл, оёдол, гутал засвар гэх мэтчилэн бүх үйлчилгээг нэгэн дээвэр дор төвлөрүүлэх нь зүйтэй гэсэн саналыг дэвшүүллээ.
Мөн иргэд Нарансэвстэйн боомтыг нээж, импорт, экспортын дөт замыг бий болгох нь үйлдвэрлэл үйлчилгээ, бизнес эрхлэгчдийн ашиг орлого нэмэгдэх, иргэдийн амьдрал ахуй сайжрах, аймаг орон нутаг хөгжих шийдэл гарц мөн гэж үзэж байна гэсэн юм.
Уулзалтын хүрээнд бизнес эрхлэгчид аймгийн удирдлагуудаас сонирхсон асуултуудаа асууж, мэдээлэл авахаас гадна тулгамдаж буй асуудлуудаа танилцуулж, тодорхой хариултуудыг авсан билээ.
More Stories
ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙН ХҮРЭЭНД “SHONGFU CONSTRUCTION ENGINEERING” КОМПАНИАС ИХ ХЭМЖЭЭНИЙ АВИЛГА АВЧ БАЙЖЭЭ
Хотын дарга асан Х.Нямбаатар нь Олон улсын хоригт орсон хятадын компанийг Туулын хурдны замын төсөлд оруулж их хэмжээний авилгалын мөнгийг...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Саксони муж улсад хэрэгжүүлж буй...
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
