Хөгжлийн Банкны асуудлаарх Хянан шалгах түр хорооны сонсгол тав дахь өдрөө үргэлжилж байна.
Сонсголын хоёрдугаарт ““Изинис Эйрвэйз” ХХК-тай холбогдох асуудлыг авч хэлэлцлээ.
Хөгжлийн Банкнаас “Изинис Эйрвэйз” ХХК-д агаарын тээврийн үйл ажиллагааг өргөжүүлэх, үнэ тарифыг бууруулахад зориулж 22.9 тэрбум төгрөгийг олгожээ. Үүнээс 7.5 тэрбум төгрөгийг бусад банк дах зээлийг төлж хаахад зарцуулсан буюу зориулалтын бусаар зарцуулсан. Мөн 1.7 тэрбум төгрөгийн зарцуулалт тодорхойгүй гэх шинжээчийн дүгнэлт гарсан байна.

Шинжээчийн дүгнэлттэй санал нийлж байгаа эсэх тухай Б.Энхбаярын асуултад “Изинис Эйрвэйз” ХХК-ийн 30 хувийн хувьцаа эзэмшигч Э.Золзаяа хариуллаа.
Тэрбээр “Шинжээчийн дүгнэлттэй танилцлаа. Зарцуулалттай холбоотой мэдээлэл дээрх тоонууд таарч байна. Харин зориулалтын бусаар зарцуулсан гэх дүгнэлттэй санал нийлэхгүй байна.
Зориулалтын бус гэсэнд тодорхой тайлбар өгөх дүнгүүд байна. Тухайлбал, Богд банк руу гаргасан 4.2 тэрбум, Чингис хаан банк руу гаргасан 2.1 тэрбумын дүн байна.
Анхнаасаа Хөгжлийн Банкнаас бид зээл авахад зээлийн зарцуулалт нь өөрөө манай эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэх буюу онгоц, сэлбэг санхүүжүүлэх гэх мэт олон төрлийн зарцуулалтын зориулалтай зээл байгаа. Бид бүх зарцуулалтаа тухай бүрд нь банканд хандахад Хөгжлийн Банк өөрөө тэр гүйлгээг хийдэг байсан.
Богд банк руу гарсан зээл ямар холбогдолтой вэ гэвэл Хөгжлийн Банкнаас зээл авахаар хандсан байх үедээ “Изинис Эйрвэйз” ХХК Богд банканд зээлтэй байгаа ба зээлийг хаалгах хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн байсан. Үүнийг Хөгжлийн Банк зөвшөөрсөн. Энэ гүйлгээг Хөгжлийн Банк өөрөө хийсэн. Тэгээд Богд банканд байсан манай барьцаа хөрөнгийг шилжүүлж авсан байдаг.
Харин Чингис Хаан банк дахь “Сарнайх” ХХК-аар дамжуулж авсан зээл нь дараах утгатай.
Чингис Хаан банк нь “Изинис Эйрвейз” ХХК-д зээл өгөх боломжгүй гэсэн. Тэгээд Сарнайх ХХК-аар дамжуулж, 2.1 тэрбум төгрөгийн зээл авч, “Изинис Эйрвэйз” ХХК-д ашигласан. Үүнийгээ нотолсон. Яг ийм процесс явсан. Тэгэхээр зориулалтын бусаар зарцуулсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй. Яагаад гэвэл тухайн үед бүх юмаа зөвшөөрлийн дагуу хийж байсан бөгөөд гүйлгээг нь Хөгжлийн Банкнаас гаргасан.
- Бадрах ойл ХХК гэж хэний эзэмшлийн ямар компани болохыг мэдэх үү?
- “Мэдэхгүй. Нэг зүйлийг тодруулж хэлэхэд “Изинис Эйрвейз” ХХК Хөгжлийн Банкнаас зээл авах үед миний бие санхүү хариуцдаггүй байсан. Нөгөө хувьцаа эзэмшигч Т.Эрдэнэ Санхүү хариуцсан захирал байсан” гэв.
Түр хорооны дарга Б.Энхбаяр “Изинис Эйрвэйз” ХХК-ийн 30 хувийн хувьцаа эзэмшигч Э.Золзаяагаас гүйцэтгэх удирдлагын хамаарлын талаар тодруулж асуулаа.
- “Изинис Эйрвэйз” ХХК-ийн 70 хувийг эзэмшигч Т.Эрдэнэ Сарнайх ХХК-ийн 34 хувийг эзэмшиж байна. Сарнайх компанийн 66 хувийг эзэмшдэг Ү.Сарнайг та таних уу, ямар хамааралтай вэ?
- Мэднэ. Манай нөхрийн ээж.
- Ү.Сарнай нь өмнө нь ТЕГ-ын даргаар ажиллаж байсан Батын Хурцын гэр бүлийн хүн. Батын Хурц нь таны хадам аав гэж ойлгож болох уу?
- Тийм ээ.
- Батын Хурц нь “Изинис Эйрвэйз” ХХК-ийн 70 хувийг эзэмшигч Т.Эрдэнэтэй ямар хамааралтай вэ?
- Т.Эрдэнэ нь Батын Хурцын хамаатны дүү.
- Таны эзэмшил дээрх “Экомогул” компанийн 30%-ийг Л.Элдэв-Очир эзэмшиж байна. Л.Элдэв-Очир нь таны аав мөн үү, мөн УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан Л.Элдэв-Очир мөн үү?
- Мөн.
- Экомогул компанийн бусад хувьцаа эзэмшигчид нь таны хамаарал бүхий хүмүүс мөн үү, ямар хамааралтай вэ?
- Мөн. Миний төрсөн эгч дүүс.
More Stories
Улаанбаатар марафон бүртгэл тавдугаар сарын 1-нд хаагдана
"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд Д.Сүхбаатарын талбайгаас тусгай ангиллын 500 метрийн гүйлтээр эхэлнэ. Оролцогчдыг www.ulaanbaatar.marathon.mn цахим...
УИХ-ын Төсвийн байнгын хороо Туулын хурдны замын ажлын хэсэг байгуулахыг дэмжсэнгүй
УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Туулын хурдны замын төсөвт өртөг, ТЭЗҮ болон эдийн засгийн үр өгөөжийг судлах ажлын хэсэг байгуулах...
Авто засварын газрын Вьетнам иргэд нэгнийхээ аминд хүрчээ
Бүгд найрамдах социалист Вьетнам улсаас Монгол Улсад хөдөлмөр эрхлэхээр ирж, авто засварын газарт ажиллаж байсан Вьетнам иргэд нэгнийхээ аминд хүрсэн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нийслэлийн Налайх дүүрэгт ажиллаж иргэдтэй уулзлаа. Ерөнхийлөгчийг дүүргийн төв талбайд дүүргийн удирдлагууд болон Налайх цэргийн...
Нийслэл хотын зарим байршилд зам засварын ажил эхэлжээ.
Тодруулбал Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх үерийн далан дээгүүр 1 километр авто зам тавьж эхэлсэн байна. Тухайн зам...
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ
Өнөөдөр Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүснэ. Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн...
