Хөгжлийн Банкны асуудлаарх өнөөдрийн сонсголд ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг гэрчээр нэмж дууджээ

Хөгжлийн Банкны асуудлаарх Хянан шалгах түр хорооны сонсгол өнөөдөр тав дахь өдрөө үргэлжилж байна.

Түр хорооны дарга Б.Энхбаяр шаардлагатай тохиолдолд гэрчийг нэмж дуудах эрхийн дагуу “Изинис эйрвэйз” ХХК-ийн зээлд холбогдуулан АТГ-ын дэд дарга асан, ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг гэрчээр нэмж дуудахаар шийдвэрлэлээ.

Мөн “Түгээмэл түмэн хишигтэн” ХХК-ийн зээлд холбогдуулан А.Баттөгсийг нэмж гэрчээр дуудахаар болсноо танилцууллаа.

Эх сурвалж: Монгол Улсын Хөгжлийн Банк

+ There are no comments

Add yours