“Алтай түншлэл 88” төсөл хэрэгжүүлэх малчдын төлөөлөл Монгол улсын анхны арьс шир боловсруулах үйлдвэр “Булигаар” ХК-тай танилцлаа. Тус үйлдвэр нь 1934 байгуулагдаж одоогийн үйлдвэр нь 1976 онд БНСЧУ-ын техник эдийн засгийн тусламжаар жилд 375 мянган бодын шир үйлдвэрлэх зориулалттайгаар ашиглалтад орсон байна. Улмаар 1995-1998 онуудад техник, технологийн иж бүрэн шинэчлэлт хийн жилд 500 мянган бодын шир гүйцэт боловсруулах буюу 1,150 мянган квадрат метр эцсийн боловсруулалт хийсэн арьс шир болон 2,2 сая богийн арьс гүн боловсруулалт хийхээр 1998 оны 12-р сард ашиглалтад оржээ.
Анх 1991 онд их хувьчлалаар Булигаар ХК нь нэг бүрийн үнэ нь 100 төгрөгийн үнэтэй 260,000 хувьцаа гарган 26,000,000 төгрөгөөр өөрийн үйлдвэрийн байраа үндсэн хөрөнгөөр үнэлж хувьчлагджээ. Тус компани нь бод, богийн арьсыг хагас болон гүйцэт боловсруулан вэт-блю, краст, булигаар, гялгар хром, артай хар хром, гутлын дотор зэргийг үйлдвэрлэн дотоод болон гадаадын зах зээлд борлуулдаг бөгөөд үндсэн хэрэглэгчид нь Монгол улсын гутлын үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхэлдэг компаниуд юм.

Булигаар ХК-ийн үйл ажиллагаатай танилцсаны дараа малчдын төлөөлөл Монгол улсад байгуулагдсан гутлын анхны хувийн үйлдвэр болох “Хос Аз” компанитай танилцлаа.


Малчдын тухайд “Малын гаралтай түүхий эдээс хамгийн их хаягддаг нь арьс шир байдаг. Арьс ширний арвин нөөц байна. Үнэгүй хэвтэж байдаг түүхий эдүүдээ ашиглаж үйлдвэрлэл эрхэлснээр дотоод гадаадын зах зээлд гаргаж, ашигтай ажиллах боломж байна. Хамгийн гол нь саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэг. Малаа эрүүлжүүлж, малын гоц халдварт болон шимэгчийн гаралтай өвчнөөс урьдчилан сэргийлж, тарилга туулгалтыг тогтмол хийлгэн элдэв гэмтэлгүй, чанартай түүхий эд бэлтгэх хэрэгтэй юм байна.” гэдгийг илэрхийлж байлаа.
More Stories
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ Ерөнхий боловсролын 4 дүгээр болон 2 дугаар сургуулийн багш сурган хүмүүжүүлэгчид,...
Японд 20 настай монгол дадлагажигч ослоор амь насаа алджээ
Японы Хирошима мужийн Күрэ хотын дайрганы үйлдвэрт туузан дамжуургын механизмд татагдан орсон 20 настай Монгол Улсын иргэн амь насаа алдсан...
