Хөвсгөл нуурын мөс цөмөрч, нэг иргэн автомашинтайгаа живж, нас баржээ

Нуурын мөс цөмөрч, нэг иргэн амиа алдсан харамсалтай осол Хөвсгөл аймагт энэ сарын 3-нд гарчээ.

Тодруулбал, Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын Сантын даваа гэх газарт мөс цөмөрч, “УАЗ Фургон” маркийн тээврийн хэрэгслээр зорчиж явсан 49 настай иргэн автомашинтайгаа живж, нас барсан байна.

Хамт зорчиж явсан 16, 50 настай хоёр эрэгтэй нуурын уснаас гарсан бөгөөд биеийн байдал хэвийн байгаа аж.

Одоогоор тус аймгийн Онцгой байдлын байгууллагаас эрэн хайх ажиллагааг явуулж байгааг цагдаагийн байгууллагаас мэдээлэв.

Иймд жолооч, зорчигчдыг гол, нуур, цөөрмийн мөсөн дээгүүр явахгүй байх, замд гарахдаа тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангах, баталгаатай зам, гүүрээр зорчихыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

+ There are no comments

Add yours