Барилга, хот байгуулалтын сайдын тушаалаар байгуулагдсан “Орон сууцны ашиглалтын тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ төсөл боловсруулах ажлын хэсэг өнөөдөр /2022.11.18/-ны өдөр хуралдлаа.
Яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэнгээр ахлуулсан ажлын хэсгийн хуралдаанаар шинээр боловсруулан бэлдсэн Орон сууцны ашиглалтын тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ төслийг танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүллээ.
Орон сууцны ашиглалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулах ажлын хэсэгт Барилга, хот байгуулалтын яам, Сангийн яам, Эрчим хүчний зохицуулах хороо, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Монголын орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээний ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо, Нийтийн аж ахуйн хөгжлийн төв” ТББ, “Монголын сууц өмчлөгчдийн холбоодын дээд зөвлөл” ТББ, “Монголын эрх зүйн орчны хөгжлийн холбоо” ТББ, Хувийн орон сууцны байгууллагуудын төлөөлөл багтаж байна.
Ажлын хэсгийн дарга, Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга боловсруулсан төсөлтэй холбоотойгоор дараах үүрэг, чиглэлийг ажлын хэсгийн гишүүдэд өглөө. Үүнд:
✅ Газрын тухай багц хуулийн төсөлтэй уялдуулж, хуулийн төсөлд шаардлагатай боловсруулалтуудыг нэмж хийх;
✅ Практикт гарч буй хүндрэлтэй асуудлуудыг хуулийн төсөлд тусган, шийдвэрлэх зохицуулалтуудыг боловсруулахад онцгой анхаарах;
✅ Нийслэлийн холбогдох байгууллагуудтай хуулийн төслийн талаар уулзалт, хэлэлцүүлгүүдийг удаа дараа зохион байгуулах;
✅ Сууц өмчлөгчид, сууц өмчлөгчдийн холбоо, хангагч байгууллагуудтай хэсэгчилсэн уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулж, саналыг нь авах.
More Stories
Үндэсний их баяр наадмын өмнө Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд Монгол түмэндээ сайн мэдээ дуулгая
Монголчууд Оюутолгойн хэлэлцээрт түүхэн амжилт гаргалаа. 1-рт, Манай Засгийн газар байгуулагдсан даруйдаа Оюутолгой төслийн менежментийн зардлыг 2.2 тэрбум ам.доллар буюу...
“ИРГЭНИЙ НИСЭХИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ” ТӨХХК-ИЙН АСРААР ЗОЧЛОН МАНАЙ ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ ТАНИЛЦААРАЙ
“Зам, тээврийн салбарын нээлттэй хаалганы өдөрлөг” 2026.06.15,16,17-ны өдрүүдэд Сүхбаатарын талбай дээр зохион байгуулагдаж байна. “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК нь...
Дундговь аймаг дахь “Мандалговь” нисэх буудалд “КОД-4” буюу барилга байгууламжид гарсан гал түймрийн нөхцөлийн тактик сургалт зохион байгууллаа
Дундговь аймаг дахь "Мандалговь" нисэх буудал Иргэний нисэхийн аюулгүй хамгаалалтын сургалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, мөн онцгой нөхцөл байдлын үед байгууллагын...
“АЛДАРТ ЭХ” ОДОНТОЙ 33 АЖИЛТАНДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЖЭЭ
“Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн Нисэхийн аюулгүйн хамгаалалтын газар, Нисэхийн аюулгүй байдал хамгаалалтын албанаас “Алдарт эх” одонтой 33 ажилтандаа хүндэтгэл...
ICAO-ААС БОЛОВСРУУЛСАН 2026–2050 ОНЫ СТРАТЕГИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ
Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-аас боловсруулсан 2026–2050 оны Стратегийн төлөвлөгөө энэ оноос хэрэгжиж эхлэн дэлхийн иргэний нисэхийн салбарын урт...
