Хогийн бункерийн үүдэнд тавьсан автомашин шатжээ

Баянгол дүүргийн 6 дугаар хороонд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 10.26-ны өдрийн 03:58 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 10 дугаар ангийн алба хаагчид 5.5 км зам туулан 04:05 цагт очиход иргэн Э-гийн “Хариер” загварын суудлын автомашин шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

+ There are no comments

Add yours