“Олимп, ДАШТ-ээс медаль хүртсэн тамирчдад сар бүр олгох урамшуулалд ₮2.2 тэрбумыг төсөвлөсөн”

Өчигдрийн байнгын хорооны хуралдааны үеэр тамирчдын урамшуулалтай холбоотой асуудлыг хөндөв.

Олимп, нийтийн биеийн тамир, спортын сайд Б.Бат-Эрдэнэ, “Олимп болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль авсан тамирчдын урамшуулалд 2.2 тэрбум төгрөг төсөвлөж, нэмэгдсэн. Дэлхийд манай улс шиг сар бүр тамирчдадаа цалин урамшуулал олгодог улс бий. Зарим нь нэг удаа шагнал өгдөг улс ч байгаа. ОХУ тэргүүтэй зарим улс нэг олимпоос нөгөө олимп хүртэл энэхүү урамшууллыг олгоод, тэтгэвэрт гарахаар нь үргэлжлүүлж олгодог зарчимтай.

Манай улсын хувьд спорт асар их уналтад орсон. Нэг үгээр хэлбэл төрийн ивээлийн гадна талд орхисон. 2000 оноос хойш биеийн тамир спортыг төрийн мэдэлд авч, хуультай болгосноор 2008 онд монголчууд олимпын наадмаас гурван медаль хүртсэн. Олимп хаяанд тулсан энэ үед тамирчдад урам зориг өгөх үүднээс сар болгоны урамшууллыг өмнөх шиг нь олгох нь зүйтэй гэдэг байр суурьтай байна. 2024 оны Парисын олимпын дараа энэ асуудлыг дахин ярьж болно” хэмээн хариулав. 

+ There are no comments

Add yours